ШУУД: Шинээр 737 тохиолдол батлагдаж, 11 хүн нас барлаа
Сүүлийн 24 цагийн хугацаанд 737 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 43 201 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 681 нь Улаанбаатар хотод, 53 нь орон нутагт, 3 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 1291 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 28 533 болж байна. Харамсалтай мэдээ. Коронавирусийн халдварын улмаас 12 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 153 болж байна.

















