45-аас дээш насны иргэдийг вакцинжуулж эхэллээ
Нийслэлийн хэмжээнд өнөөдөр суурин 112 цэгт 256 багийн 2109 эмч, ажилтан ажиллаж, 50780 иргэнийг дархлаажуулна. Ингэхдээ АстраЗенека, ВероЦел вакцины давтан буюу II тун, мөн 45-аас дээш насны иргэдэд ВероЦел вакцины I тун хийх юм.

















