Я.Амаржаргал: Тусламж үйлчилгээ үзүүлэх явцад хувь хүний хариуцлагагүй, сэтгэлгүй байдлаас үүдсэн алдаа дутагдал гарч байна
Өргөө амаржих газар буюу нэгдүгээр төрхөд төрсөн эхийг халдвартай гэдгийг тодорхойлж, тусгаарлах өрөөнд оруулж хувцсыг нь өмсүүлж зөөвөрлөдөг дүрэм журмыг мөрдөхгүйгээр төрсөн эхэд гадуур хувцас өмсөхгүйгээр, хүүхдийг нимгэн өлгийтэй зөөвөрлөж тээвэрлэсэн асуудал гарлаа. Тухайн байгууллагын удирдлагууд болон эмнэлэгт ажиллаж байгаа бүх хүмүүс өвчтөнийг эмнэлэг хооронд хэрхэн шилжүүлэх бүхий л дүрэм журмыг зөрчиж ажилласан гэж үзэж байгаа.


















