ЭНХ ТАЙВНЫГ АВЧИРСАН ЭРЭЛХЭГ ТҮҮХИЙН АРД...
Өнөөдөр... Хүн төрөлхтний түүхэнд хар толбо үлдээж, 70 гаруй сая хүнийг аминд хүрсэн дэлхийн хоёрдугаар дайн дууссан өдөр. Хүйтэн дайн зогсож, энх тайван, эрх чөлөө ирсэн жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдрийг бахархан тэмдэглэсээр 80 жилийг үджээ... Монголын ард түмэн дэлхийн энх тайвны төлөөх энэ агуу ялалтад сэтгэл зүрх, оюун санаагаараа хамт байж оролцсон юм.



















