Чех иргэнийг Алтан гадас одонгоор шагнав
Мирослав Бобек тэргүүтэй Прага хотын Амьтны хүрээлэн, БНЧУ-ын Арми болон бусад байгууллагуудтай хамтран баруун Монголд тахийг нийт есөн удаа тээвэрлэн авчирч, улмаар байгальд дасган нутагшуулах тал дээр удаан хугацаагаар анхаарч ажилладаг бөгөөд шинээр тахийг Дорнод Монголд нутагшуулах төслийг бэлдэн ажиллаж байна.


















