ЗЭЭЛИЙН ХАР ТҮҮХТЭЙ ИРГЭДИЙГ ХАР ЖАГСААЛТАД ОРУУЛДАГИЙГ ӨӨРЧЛӨХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗЭВ
Зээлийн мэдээллийн тухай хуулийн шинэчлэлийг хэлэлцэхийг дэмжив Улсын Их Хурлын 2025 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.



















