ТӨВДӨД 5.6 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛОВ
Төвдөд 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Европ, Газар дундын тэнгисийн газар хөдлөлт судлалын төв мэдээллээ. Газар хөдлөлт 80 мянга орчим хүн амтай Төвдийн Шигацэ хотоос баруун өмнө зүгт ойролцоогоор 133 километрийн зайд болжээ. Газар хөдлөлтийн голомт 12 километрийн гүнд байсан хэмээн тогтоожээ.



















