УЛС ТӨРЧДИЙН КАРЬЕРТ ЦЭГТ ХАТГАСАН ЦАГНЫ ДУУЛИАНУУД...
Дэлхийн хамгийн нэр хүндтэй, тансаг зэрэглэлийн цагны брэндийн нэг бол яах аргагүй Rolex. Амжилт, нэр хүнд, чанарын илэрхийлэл болсон Rolex цаг зүүсэн эзнээ хэн бэ гэдгийг тодорхойлж шууд л олны анхааралд оруулж өгдөг. Нэг үгээр хэлбэл Rolex брэнд улстөрчдөд карьерынх нь эрлэг, бизнесийнхэнд нэр хүндийн баталгаа болдог нь нууц биш. Уил ирэх тусам үнэ цэн нь нэмэгдэж, хөрөнгө ухаалаг хөрөнгө оруулалт болдог Rolex цагны дуулианд холбогдож улс төрийн карьертаа цэг хатгаж байсан дэлхийн олон улс төрчид бий.



















