Файзер вакцины ээлжит тунг хүлээн авлаа
Монгол Улсын Засгийн газрын байгуулсан гэрээний хүрээнд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлж буй “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд 333,450 тун Пфайзер/БиоНТех BNT162 вакциныг 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авлаа. Ингэснээр 3 дугаар улиралд хүлээн авах нийт 1,124,370 тун вакциныг бүрэн хүлээн авлаа.



















