Үс засуулбал бие эрхтний, хүч сайжирна.
Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр
Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр
Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +12…+14 градус дулаан байна
Уул уурхайн төслүүдийн гацаа нь валютын хомсдол, төсвийн алдагдал, ажилгүйдэл, инфляцыг ар араасаа гинжин хэлхээ мэт дагуулж байна. Уул уурхайгаас хамааралтай эмзэг эдийн засгийг тогтворжуулах ганц гарц нь гадаадын хөрөнгө оруулалт. Тиймээс гацаанд буй төслүүддээ хөдөлгөж, гадаадын хөрөнгө оруулалт татахгүйл бол эдийн засгийн хувьд тэлэх боломж үндсэндээ үгүй. 2025 он бол газрын ховор элементийн жил. Ингэж хэлэхийн учир нь газрын ховор элементийн төлөөх АНУ Хятадын чимээгүй дайн эрчээ авч эхэллээ.
Монгол Улсын эдийн засаг алтны ханшийн түүхэн оргил үед шинэ боломж, шинэ сорилттой зэрэгцэн алхаж байна
Газын төв хэсэгт байрлах хүнсний агуулах руу өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүс дайран оржээ. Дэлхийн хүнс хөтөлбөрийн мэдээлж байгаагаар агуулах руу дайрсан Газын оршин суугчид руу Израилын талаас гал нээж 2 хүн амиа алдаж, 47 хүн шархджээ. Израилын бүслэлтийн улмаас Газын зурваст бүтэн 3 сарын хугацаанд хүнс ачсан хүмүүнлэгийн машинууд нэвтэрч чадаагүй. Тиймээс Газын зурвас дахь өлсгөлөн даамжирч, хяналтаас бүрэн гарчээ.
Тэрбээр ийнхүү улс төрийн хөшигний ард яригдаж буй олон асуудалд нэг мөр цэг тавихыг зорьсон бололтой
Загвар өмсөгч Hailey Bieber-ийн гоо сайхны Rhode брэнд 1 тэрбум доллароор зарагдлаа. Тус брэндийг алдарт Elf Beauty худалдан авах хэлцэлд хүрсэн байна. Elf beauty брэнд 2023 онд Naturium-г 355 сая доллароор худалдан авсан байдаг. Харин энэ удаад Hailey Bieber-ийн Rhode брэндээр өргөжиж байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Хятад оюутнуудын визийг цуцлах арга хэмжээний талаар мэдээлэл өгчээ. АНУ-ын Төрийн департаментаас авч хэрэгжүүлэх энэхүү бодлогын хүрээнд Хятадын Комунист намтай холбоотой болон онц чухал салбарт бэлтгэгдэж байгаа хятад оюутнуудын визийг цуцлах гэж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-д өөртөө итгэл үзүүлэх тогтоолын төслийг өргөн барьж, 14 мега төслөө хэрэгжүүлэх “итгэлцлийн” босгыг давж гарахыг хүсэж байна
"ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН, АНХААРАХ АСУУДАЛ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Холбооны засгийн газар элчин сайдын яамдууддаа АНУ-д суралцах гадаад оюутнуудтай ярилцлагын цаг товлохыг зогсоох чиглэл өглөө. Одоогийн байдлаар өмнө нь товлогдсон ярилцлагын цагуудыг цуцлахгүй. Харин хуваарьт хараахан орж амжаагүй ярилцлагын цагуудыг цуцлах үйл ажиллагаа эхэлж байна хэмээн цагаана ордноос мэдээлжээ.
Экологийн цагдаагийн алба хамтран 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1 сарын хугацаатай “Хашаандаа мод тарья” нөлөөллийн аяныг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллений төрийн айлчлал өндөрлөлөө
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдаанаар:
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсан. Энэ үеэр В.Путин гал зогсоох нөхцөлийг тусгасан “энхийн санамж бичиг” илгээхээ амласан юм. Гэвч өнөөг хүртэл АНУ уг санамж бичгийг хүлээн аваагүй байгаа талаар Цагаан ордноос мэдээлээд байна. Тиймээс Д.Трамп В.Путины эсрэг шинэ хориг арга хэмжээ авах тухай төлөвлөж байгаа аж. Мөн АНУ-ын Конгресс дахь Ардчилсан болон Бүгд найрамдах намын төлөөлөгчид ОХУ-д хатуу хориг тавихыг Ерөнхийлөгчөөс шаардаж эхэлсэн байна.
Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газарт итгэл үзүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцүүлэн баталж УИХ-д хүргүүлж магадгүй байна. Тодруулбал, МАН-ын VI бага хурлаас гаргасан тогтоолыг ЗГ-ын сайд нарт танилцуулж, Үндсэн хуулийн 44.1, 44.2 дэх заалтыг үндэслэн "Итгэл үзүүлэх тогтоолын төсөл"-ийг боловсруулж, цаашид хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэх асуудлаар ЗГ-ын тогтоол гарч, УИХ-д хүргүүлэхээр болсон байна.
Лхагва гараг бүр ЗГ-ын ээлжит хуралдаан болдог. Тус хуралдаан лхагва гараг бүр 08.00 цагаас эхэлдэг бол өнөөдрийн ээлжит хуралдаан 10.00 цагаас эхлэхээр товлогдсон байна.
Цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтлийн 532 тохиолдлын 93.0 хувь нь /495/ нь нийслэлд бүртгэгдсэн ба нийт тохиолдлын 91.2 хувь нь /485/ ГССҮТ-д тусламж үйлчилгээ авчээ. 2024 онд бүртгэгдсэн нийт тохиолдлын 67.1 хувь нь /357/ эрэгтэйчүүд, 32.9 хувь нь /175/ эмэгтэйчүүд байгаа бол, тохиолдлын тоо эрэгтэйд 15-19 насанд, эмэгтэйд 5-9 насанд өндөр байна. Мөн тус онд дээрх шалтгааны улмаас гурван хүн амь насаа алдсан байна.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбатад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр, 2025 оны тавдугаар сарын 28-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд товлогджээ. Түүнийг авлигын хэргээр шалгаж, 2024 оны арванхоёрдугаар сард албан тушаалаас нь чөлөөлсөн байна.