Өвөрхангай хаалгаа сольжээ
Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ойг угтаж Өвөрхангай аймгийнхан хүндэтгэлийн хаалгыг барьж байгууллаа.
Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ойг угтаж Өвөрхангай аймгийнхан хүндэтгэлийн хаалгыг барьж байгууллаа.
Өнгөрсөн зургаадугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “Итэмийн гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан. Түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 34 албан хаагч, нийслэлийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас 20 албан хаагч нийт 78 албан хаагч, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум өнгөрсөн онд 325 мянга 779 тоо толгой мал тоолуулж аймагтаа үхэр, адуу, хонин сүргээр тэргүүлсэн бол улсын хэмжээнд мал сүргийн тоогоор эхний аравт багтжээ.
Хөвсгөл аймагт үхрийн борц нэлээд эрэлттэй байгаа гэнэ. Тодруулбал, тус аймгийн Цагаан-Уул сумын Шарга багийн малчин Ц.Жүгдэрноров өөрөө ажлын байрыг бий болгон үхрийн борцыг зах зээлд нийлүүлж эхэлжээ.
Ирэх наймдугаар сард зохион байгуулагдах Бүх Хятадын урлагийн сургууль төгсөгчдийн шилмэл бүтээлийн үзэсгэлэнд Цинхуа Их сургуулийг керамик дизайны салбарыг төгссөн шинэхэн уран бүтээлч О.Онон “Үсгэн мэдрэмж” бүтээлээрээ оролцохоор болжээ.
Тим Көүп нь Монголоос Унгар хүртэл Чингис хааны замаар морин аялал зохион байгуулж, “Чингис хааны мөрөөр-нүүдэлчдийн нутгаар хийсэн домогт аялал” ном туурвин бүтээжээ.
Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн АНУ-д хийсэн ажлын айлчлал өндөрлөжээ.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболдоор ахлуулсан дүүргийн онцгой комисс өнөөдөр хуралдлаа.
Архангай аймгийн Эрдэнэмандал сум үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн наадам өнгөрөгч өдрүүдэд боллоо.
Жилийн өмнө л Пол Жоржийн сагсан бөмбөгийн замнал гэрэлтэж байлаа. АНУ-ын шигшээ багийн үзүүлэх тоглолт болох хүртэл түүнийг одоо цаг үеийн хамгийн шилдгүүдийн тоонд зүй ёсоор нэрлэж, аварга авах боломжтой хэмээн Индиана Пэйсирсийг тодорхойлж байв.
Улсын их баяр наадмаар төрсөн долоон начны нэг нь Алтангэрэлийн Алтанхуяг.
Баян-Өлгий аймгийн ууган сумын нэг Алтанцөгц сум байгуулагдсаны 90 жилийн ойн баяр боллоо.
info.mn сайтын сэтгүүлч, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн С.Баттулгыг суллахыг шаардсан суулт Чингисийн талбайд болов. Суултад сэтгүүлчид болон жиргээчид нэгджээ.
Өнөөдрийн байдлаар Хэнтэй нурууны баруун хажуугаас усжих Тэрэлж, Туул, Орхон голын дунд хэсэг болон Сэлэнгэ мөрөн Хялгант баг орчмоор усны түвшин өнгөрсөн өдрийнхөөс 15-80 см нэмэгдэж, Орхон гол Өлзийт сум орчимд үерийн түвшинг 50 см давсан байна.
“X Factor” шоуны ерөнхий шүүгч Саймон Коуэлл “UK” телевизийн “Надтай ярилцаач” ток шоунд оролцож, эхнэр нь хоёр дахь хүүхдээ тээж буй тухай ярьжээ.
Японы “Mitsubishi” корпораци дэлхийн II дайны үеэр япон цэргүүдэд олзлогдож, бие болон сэтгэл санааны хохирол амссан америк цэргүүдээс уучлалт гуйсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Улаанбаатарт төдийгүй хөдөө орон нутагт бороо цутгаж, усны түвшин нэмэгдэж байна. Иймээс Улаанбаатар хотын цагдаагийн газраас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Бразилийн Сан Пауло хотноо 2015 оны наймдугаар сарын 11-16-нд болох Дэлхийн ур чадварын 43 дахь удаагийн тэмцээнд манай улс анх удаагаа оролцох гэж байна.
Финикс Санс баг шинээр гэрээ хийсэн дөрвөн тоглогчоо танилцууллаа.
Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний хуурай замын цэргийн инженерүүд Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчидтай хамтарсан сургалт дадлага явуулахаар болжээ. Энэхүү сургалтаар японы цэргүүд зам барих ур ухаанаа хоёр сар гаруйн хугацаанд манай цэргүүдэд заах юм байна.
Хамтарсан сургалтын нээлтийн ажиллагаа өнгөрсөн ням гаригт Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид болжээ. Уг ажиллагаанд Японы Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Ниши Масанори, Японы Өөрийгөө хамгаалах хүчний Инженерийн сургуулийн захирал, хошууч генерал Косэ Микио, Японы Батлан хамгаалах яамны Олон Улсын бодлогын хэлтсийн дарга Ёошида Масанори нар ирж оролцсон байна. Харин Монгол талаас хамтарсан сургуулилтын нээлтийн ажиллагаанд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, тус яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам болон Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа П.Жаргалан, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Амгаланбаатар, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагч, хурандаа Л.Гансэлэм нарын удирдлагууд оролцжээ.
Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний хуурай замын цэргийн 15 гаруй инженерүүд манай Зэвсэгт хүчний 20 гаруй алба хаагчдад зам барих арга барилаа өнөөдрөөс эхлэн зааж байна. Ингэхдээ Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн орчимд 200 метр замыг дадлага болгон хамтран барихаар сургуулилтаа эхлүүллээ. Хамтарсан сургуулилт ирэх есдүгээр сарын 15-нд өндөрлөнө.
Б.Дэжид