АНУ УКРАИНЫ УУЛЗАЛТ "ҮР ДҮНТЭЙ" БОЛСОН ГЭВ
Өчигдөр буюу 2025 оны 3-р сарын 24-нд Саудын Арабын Жидда хотод Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, АНУ-ын төлөөлөгчидтэй уулзалт хийв. Орос-Украины дайныг зогсоох дараагийн шатны арга хэмжээнд шилжих энэ уулзалтад АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Орос-Украины асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Кит Келлог оролцсон байна.


















