ДОНАЛЬД ТРАМП ЕХ-Д НОГДОХ ИМПОРТЫН ТАРИФЫГ "ТҮР" ХОЙШЛУУЛАВ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Европын холбооны импортод ногдуулах 50 хувийн татварыг долдугаар сарын 9 хүртэл хойшлуулахаар тохиролцжээ. Тэрээр Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейентэй утсаар ярих үеэрээ татварын асуудлыг хэлэлцсэн байна. Ингэснээр Европын холбоонд ногдох 50 хувийн импортын татварыг 6-р сарын 1-ээс хэрэгжих байсныг 7-р сар хүртэл хойшлуулахаар болоод байна. Европын холбоонд ногдох импортын татвар хойшилж буй нь зах зээлийг хямралыг “түр намжааж” байна.


















