Хогийн цэгээс эгшиглэх “Хар хархан харц”
“Амьдрал ямар байна вэ” гэж асуухаар өнгөрөгч баасан гарагт Цагаан давааны хогийн цэгийг зорилоо. Даваа уруудаад л хамгийн түрүүнд яагаад тийм олон хэрээ цугларч тэгээд зогсоо чөлөөгүй гуаглан эргэлддэг юм бол гэж бодогдов. Тэнд хүн, хэрээ хоёрын хоолны төлөөх тэмцэл үргэлжлэх аж.



















