Тост, Тосонбумбыг хамгаалаад Орхон голыг орхих уу?
Монголын хамгийн урт, үзэсгэлэнт баянбүрд болсон Орхон голыг алтны компаниуд онилж байгааг манай сонин өмнөх дугаарууддаа хөндсөн билээ.
Монголын хамгийн урт, үзэсгэлэнт баянбүрд болсон Орхон голыг алтны компаниуд онилж байгааг манай сонин өмнөх дугаарууддаа хөндсөн билээ.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчтэй тохиролцоонд хүрэх нь өнөөдөр эрх баригчдын хамгийн чухал асуудал болоод байгаа. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл угийн талцал, задралтай байгаа эрх баригч хүчний бүлэгт “гал дээр шар тос” нэмээд байна.
Гэтэл хэрэлдээд байгаа хоёр Дархан аваргын нэгийнх нь тал ямар их тачаадаж, энэ мэдээллийг “сэвж” байгааг нийтээрээ харж байна.
Сонгуулийн жилийн өмнө УИХ-ын бүрэн эрхийг нэмэгдүүлж, гишүүдийн тоог, бүрэн эрхийн хугацааг нэмж сунгах нь эрх баригчдад халтай. Гэвч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг батлахдаа Ерөнхийлөгч болон сөрөг хүчинтэй тохироонд хүрэхгүйгээр олонхиороо хүч түрж болохгүй. Тиймээс л зөвшилцлийн ажлын хэсгийг Ерөнхийлөгчөөр ахлуулж, тохироог үргэлжлүүлж байгаа. Ерөнхийлөгчийн зүгээс ч зөвшилцлийн ажлын хэсгийн ахлагч гэсэн “цаасан малгай” өмсөх бус саналаа тусгуулах хатуу зарчим баримталж байгаа нь тодорхой.
Нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан төсөлд "Ерөнхий сайдыг УИХ-ын гишүүдээс сонгохоос гадна танхимын дөрөв хүртэлтх гишүүн УИХ-ын гишүүн байж болно" гэсэн заалтыг тусгасан. Харин Ерөнхийлөгчийн төсөлд зөвхөн “Ерөнхий сайд л УИХ-ын гишүүн байна. Бусад нь Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байж болохгүй” гэж заасан. Ажлын хэсгийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн төсөл дэх заалт дэмжигджээ. Хэрвээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх заалт дэмжигдвэл “давхар дээл”-ийг бүрэн тайлахаар байгаа юм. Ингэхдээ Ерөнхий сайдыг л УИХ томилж, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх юм.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг сөрөг хүчингүйгээр, олноороо эрдэж явуулсан эрх баригчид Ард нийтийн санал асуулгыг явуулахад ч шалтгаан бус шалтаг өчнөөнөөр нь тооцож чадна. Наад зах нь цаг хугацааны хувьд амжихгүй, намрын ажил цалгардуулна, энэ оны төсөвт санхүүжилт тусгаагүй гээд шалтаг мундахгүй.
Өнөөдрийг хүртэл энэ парламент ЖДҮ-чин гишүүдээ хамгаалсаар ирсэн. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжсэн ЖДҮХС-ийн гурван хувийн хөнгөлөлттэй зээлийг албан тушаалаа урвуулан авч, иргэдэд өндөр хүүтэй зээл олгосон төрийн түшээддээ хариуцлага тооцох улс төрийн зориг энэ парламентад байгаа болов уу.
УИХ-ын нэр бүхий гишүүд ЖДҮХС-гаас тэрбум тэрбумаар нь зээл авсан. Тэдний гурав нь төрөөс авсан гурван хувийн хүүтэй зээлээ иргэдэд 30 хувийн хүүгээр өгч, ломбард ажиллуулсан байна. МХЕГ-ын Газрын дарга нар тэрбум хүртэл төгрөгийн авлига бусдыг шантаажлан авсан нь илчлэгдсэн. Авлигын 10 мянган ам.доллар оймсноосоо гаргасныг түмнээрээ харсан.
Авлигачин нөхөр олон нийтээс уучлал гуйхын оронд “Шийтгэлээ хүлээсэн намайг дахин хэлмэгдүүллээ” гээд хэвлэл хээв нэг ярилцлага өгчээ. Төрийн нэр хүндийг оймстой хутгасан тэр этгээд үйлдсэн хэрэгтээ гэмших наад захын ёс суртахуунгүй нэгэн байсан бололтой. "Төрд зүтгэж буй хэн боловч төгс сайн мэдлэггүй ч төгөлдөр сайн ёс суртахуунтай байх ёстой" гэж Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди нэгэнтээ титэмлэснийг төрийн албан хаагчид бүрийн өрөөнд өлгөмөөр.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 10-аад жилийн өмнө удирдаж байсан МХЕГ нь авлигын үүр уурхай болж, газрын даргын оймсноос нь эхлээд ажлын байр, гэрээс нь авлигын мөнгө гарч, нэг тэрбум төгрөгт хүрсэнийг тухайн үеийн ЗГХЭГ-ын даргын чихэнд хүрээгүй гэвэл хэн ч итгэхгүй. Эдүгээ тэрбум төгрөгийн авлига авсан МХЕГ-ын албан тушаалтнуудын хэрэг нэгэнтээ шийдвэрлэгдэн хаагдсан. Парламент хуулийг эргэн харж, хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн ч хууль ухарч үйлчлэхгүй гэх үгээр ам таглах биз.
Манай Улс хэн ч ороод үзсэн бахархам сайхан “Байгалийн түүхийн музей”-тэй байлаа. Гадаад, дотоодынхны нүдийг баясгадаг ганц төв нь байв.
10 мянган төгрөг хулгайлаад 10 жилийн, 60 мянган төгрөгийн хохирол учруулсан хүү 12 жил ял авсан хэрэг гарч байсан. Санаатай, санамсаргүй хичнээн олон аавын хүү халаасны хулгайн хэргээр торны цаана амьдралын алдаж байгааг таашгүй. Гэтэл тэрбум тэрбумаар нь авлига аваад хуулийн “хамгаалалт”-д орж, 40 сая төгрөгөөр торгуулаад өнгөрч байгаа тэнцвэргүй шийтгэл үргэлжилсээр байх уу.
Өнгөрсөн долоо хоногт хийсэн хэлэлцүүлгийн үеэр улс төрийн 14 нам саналаа хүргүүлсэн. Дээр УИХ дахь сөрөг хүчин АН-аас өөрсдийн саналаа хүргүүлэхээр байгаа. Ингээд тооцохооор Үндсэн хуулийн энэ удаагийн өөрчлөлт шинэчилсэн хэмжээнд хүрэхээр саналыг талууд гаргаж байгаа ч хууль тогтоогчид нэмэлт өөрчлөлт оруулах хувьд “барих” байр сууриа илэрхийлж байгаа юм.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж сонгуульд ялсан нам болгон ярьдаг. Ард түмэн “Бидний амьдралыг дээшлүүлэх ямар зүйл заалт оруулах бол” гэж хүлээдэг. Энэ удаа ч гэсэн ийм л яриа, хүлээлт Тавдугаар Үндсэн хуулийн оршил болж байна.
Монгол бөхийн цагаан хийморь хэмээн сүсэглэж түрүүлсэн бөхийг түмнээс дээгүүр өргөмжилж элдэв чимэг, эд хөрөнгө, эрх мэдэл “амладаг” уламжлал тогтсон. Тэгвэл бид хүний төлөө хийсэн үйлийг нь хүндэлж аврагчдынхаа амьдрал ахуйд санаа тавихад буруу нь үгүй л дээ.
Эрх баригчид Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг үнэмлэхүй олонхидоо эрдэж, Ерөнхийлөгч болон АН, МАХН-ын эсэргүүцэл дор дангаараа хэлэлцэн баталж, сонгуулийн жилийн өмнө улс төрийн эрсдэл хийхгүй нь тодорхой. Сөрөг хүчин АН-ын хувьд эрх баригчдыг дэмжиж ирэх сонгуулийн рейтэнгээ унагаах үйлдэл гаргахгүй. Тиймээс л эрх баригчдад Ерөнхийлөгчтэй тохироо хийхээс өөр гарцгүйгээс гадна АН ч Ерөнхийлөгчтэй гар нийлж ажиллах улс төрийн хайлчилбарт ороод байгаа. Харин Ерөнхийлөгчийн зүгээс энэ алтан боломжийг ашиглаж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, эрс шинэчлэл хийх бодлогоо хэрэгжүүлэхээр хуулийн төсөл өргөн барих нь. Энэ үед Ерөнхийлөгчид "Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч" гэдгийг нь өдөр бүр сануулахад илүүдэхгүй
Нийгмийн аль ч салбарт гарч байгаа өөрчлөлтийг дагаад шинэ хэллэг, хэлц үг шинээр бий болж байдаг л даа. Тэр дотор өнөөгийн улс төрд популизмдах буюу “попордох” гэсэн үг нэмэгдэж үүнийг өөрийхөө үнэн нүүр царайг харуулах зэвсэг болгогчид цөөнгүй болоод байна.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд Ерөнхийлөгчийн ирүүлэх санал олны анхаарлыг татаж байгаа. Учир нь хэлэлцүүлэг эхлэх үед “Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлж, одоогийн Ерөнхийлөгч 14 жил эрхээ эдлэх нь” гэсэн бор шувуу ниссэн. Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс эрс шинэчлэл хийхийг чуулганы индрээс илэрхийлж байсан. Тэгвэл наадмын дараагаар Ерөнхйилөгчийн эрс шинэчлэлийн уриалга Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах түүний байр сууриар илэрхийлэгдэнэ.
Үнэмлэхүй олонхи ирцээ бүрдүүлэн эцэг хуульд өөрчлөлт оруулах эрх нь байгаа ч нийгмийн зөвшлцлийн, ард түмний санал асуулгаар шийдэгдэх суурь хуульд бусдын эрхийг хүндэтгэх улс төрийн нөхцөл үүсээд байгаа нь үнэн. Тиймээс л Ерөнхийлөгчийн татгалзахын аргагүй санал эрх баригчдийг толгой дохиход хүргэсэн.
Манай төв цэнгэлдэх хүрээлэн 13 500 хүний суудалтай учраас наадмын нээлт үзэх хүсэлтээ илэрхийлсэн 10 000 жуулчны 6500 нь стадион тойрон алхах нь. Хүсэлтээ илэрхийлсэн 10 000 жуулчинд тасалбар өгчихвөл монголчууд үндэсний баяр наадмаа үзэж чадахгүй болчихно.