Хүртээмжгүй өсөлт, тэлээгүй эдийн засаг
Үнэндээ уул уурхайн бүтээгдэхүүний үнэ олон улсад өсөлттэй, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж төр, засаг мөнгө “хураасан” ч түмэнд хүртээмжгүй он жилүүд байлаа. Эрх баригчдад л албан тасалгааны цонхоор амьдрал сайхан, эдийн засаг өсөлттэй гэж мэдээлэгдээд байгаа болохоос иргэдийн амьдрал дотор эсрэг тэсрэг дүр зураг тодорсоор байгааг тайлбарлалтгүй мэдэх биз.


















