Оросыг гуйж, Хятадыг царайчилсан Монгол
Хэрэглээ бүхнээс гаднаас зөөдөг орны зовлон үргэлжилж байна. Коронавирусийн халдвараас шалтгаалан урд, хойд хөршүүд хилээ хаахад Монголын амьдрал таг зогсч болохыг бид харж байна. Хятадууд хилээ хаахад бидний өргөн хэрэглээний бараа, хүнс тасарч, оросууд гэдийхэд манайхан зам дээрээ машинаа түрж байна.


















