Дархлаажуулалтын IV тунгийн хамрагдалт 5.8 хувьтай байна
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 34, II тунд 42, III тунд 358, IV тунд 380, нийт 814 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72 хувь, III тунгийн хамралт 53.1 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 5.8 хувь байна.

















