Г.Занданшатар: Ардчиллын хоёр дахь давалгаа болох шинэ 30 жилийг эхлүүлж байна
Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн санал хураалт орон даяар үргэлжилж байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар гэргий Г.Отгонгэрэлийн хамт өнөөдөр /2024.06.28/ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номуун далай цогцолцор сургуульд байрлах сонгуулийн санал авах байранд саналаа өглөө.


















