ГАЗЫН ЗУРВАС ДАХЬ ӨЛСГӨЛӨН ХЯНАЛТААС ГАРЧ БАЙНА
Газын төв хэсэгт байрлах хүнсний агуулах руу өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүс дайран оржээ. Дэлхийн хүнс хөтөлбөрийн мэдээлж байгаагаар агуулах руу дайрсан Газын оршин суугчид руу Израилын талаас гал нээж 2 хүн амиа алдаж, 47 хүн шархджээ. Израилын бүслэлтийн улмаас Газын зурваст бүтэн 3 сарын хугацаанд хүнс ачсан хүмүүнлэгийн машинууд нэвтэрч чадаагүй. Тиймээс Газын зурвас дахь өлсгөлөн даамжирч, хяналтаас бүрэн гарчээ.


















