Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 19-24-нд болох бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-д Казахстаны чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ баг бүтэн багаараа оролцоно. Улаанбаатарын дэвжээнд ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн хошой аварга Нуркожа Кайпанов, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн аварга Жулдыз Эшимова, ДАШТ-ий мөнгөн медальт Жамила Бакбергенова, 2021 оны Азийн аварга Сырбаз Талгат, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Гулмарал Еркебаева, Мадина Бакбергенова, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Алишер Ергали тэргүүтэй бөхчүүд хүч үзэх юм.