“Тугчид амжилт гаргадаггүй” буюу тамирчдын мухар сүсэг
Уран гулгалтын тамирчид ч сүсэгтэй хүмүүс. Тэд тэшүүрийнхээ гэрийг зэрэгцүүлэн тэгш тавихыг хичээдэг. Ингэхгүй бол мөсөн дээр гарахад хөл нь эвлэхгүй гэж үздэг аж. Түүнчлэн бараг бүх л уран гулгалтын тамирчин халаасандаа шүтээн болгосон тоглоом авч явдаг гэнэ.


















