Филиппинд МЕРС бүртгэгдлээ
Өмнөд Солонгос улсад бүртгэгдэж, 33 хүний аминд хүрээд буй Ойрхи Дорнодын амьсгалын хам шинж буюу МЕРС вирус Филиппин улсад бүртгэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Филиппин улсад өнгөрсөн сарын дундуур МЕРС-ийн анхны тохиолдол бүртгэгдсэн билээ. Халдвар авсан эмэгтэйн биеийн байдал сайжирч, өнгөрсөн амралтын өдөр эмнэлэгээс гарчээ.



















