Бельгид үнийн өсөлтийг эсэргүүцэж, цалин нэмэхийг шаардсан жагсаал болжээ
Хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөж, эрчим хүчний хэрэглээний төлбөр нэмэгдэж байгааг эсэргүүцсэн бельгичүүд лхагва гарагт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Евроньюс агентлагийн мэдээлснээр, энэ жагсаалд 10 мянга гаруй хүн оролцсон байна.



















