Хар салхины улмаас Куба улс даяар цахилгаан эрчим хүчгүй болжээ
Кубад "Иан" хар салхины улмаас улс даяар цахилгаан эрчим хүчгүй болжээ. Энэ талаар Куба улсын Union Electrica компани мэдээлснийг Ассошейтед пресс агентлаг дамжуулсан байна.
Кубад "Иан" хар салхины улмаас улс даяар цахилгаан эрчим хүчгүй болжээ. Энэ талаар Куба улсын Union Electrica компани мэдээлснийг Ассошейтед пресс агентлаг дамжуулсан байна.
Хятадын хөлөг онгоцууд маргаантай арлуудад дөхсөнтэй холбоотойгоор Японы Ерөнхий сайд Фумио Кишидагийн захиргааны дэргэдэх хямралын штаб нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, мэдээлэл цуглуулах ажлаа эрчимжүүлсэн байна.
АНУ зэр зэвсэг нийлсэн нийт 1,1 тэрбум ам.долларын тусламжийн шинэ багцыг Украинд үзүүлэхээр бэлдэж байгаа бөгөөд тусламжийн талаар ойрын үед зарлах гэнэ. Энэ талаар албаны эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр Ройтерс агентлаг дамжуулжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 21-ний өдөр хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа Оросын олон мянган иргэн гадаад орныг зорьсон. Үүнийг "дайчилгаанаас зугтсан" гэж үзэн, тэдний очсон орны эрх бүхий байгууллагуудад хандан Оросын иргэдийг шилжүүлэн өгөх хүсэлт гаргаж болзошгүй гэсэн болгоомжлол гарч байлаа. Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам ийм арга хэмжээ авахгүй гэж мэдэгджээ.
Есдүгээр сарын 21-ний өдөр ОХУ-д хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа цэргийн насны эрчүүд олноор хилийн чанадыг зорьж, дайчилгааг эсэргүүцсэн жагсаал олон хотод өрнөсний зэрэгцээ цэргийн штабуудыг шатаах оролдлого хэдэнтээ гарч байлаа. Түүнчлэн дайчилгааны штаб дээр цэргийн комиссарыг буудсан хэрэг ч гарч байв. Тодруулбал, есдүгээр сарын 26-ны өдөр Эрхүү мужид цэргийн комиссарын гаазр очсон нэгэн эр цэргийн штабын байранд цэргийн комиссар руу буудсан хэрэг гарсан юм.
Орост дайчилгаа зарласны улмаас Оростой хиллэдэг бүс нутагт болон нисэх буудал, хилийн боомт, усан боомтууд болон төмөр замд онц байдал тогтоох шийдвэрийг Латвийн Засгийн газар гаргажээ. Энэ талаар Латвийн Засгийн газрын албан ёсны цахим хуудас мэдээлсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 21-ний өдөр хэсэгчилсэн дайчилгаа зарласан. Үүний дараа л дайчилгаанд хамрагдах насны Оросын эрчүүд олноор хилийн чанадыг зорьж, тийзний эрэлт огцом нэмэгдэж, гадаад төдийгүй дотоодын нислэгийн тийз олдохоо больсон бол Гүрж, Монгол зэрэг хуурай замаар хиллэдэг орнуудыг зорьсон машины цуваа тасрахгүй байгаа юм.
Гэвч эзлэгдсэн нутгаа эргүүлэн авах Украины оролдлого ихээхэн ноцтой үр дагаварт хүргэж мэдэх юм. Учир нь нэгэнт л санал асуулга нэрийн дор Украины нутгийг өөрийн болгож байгаа ОХУ дараагийн удаад эдгээр нутгийг чөлөөлөх гэсэн Украины алхам бүрийг "Оросын бүрэн бүтэн байдалд халдсан" гэж үзэн шалтаглаж, хурцадмал байдал улам дэвэрч мэдэхээр байна. Учир нь өнгөрсөн долоо хоногт л Владимир Путин мэдэгдэл хийхдээ "нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдвал цөмийн зэвсэг ашиглаж болзошгүй" гэх утгатай мэдэгдэл хийж дэлхий дахиныг түгшүүрт автуулсан юм.
БНХАУ-ын эрх баригчид Шанхай дахь шинэ боомтыг хөгжүүлэхэд зориулж найм орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Энэ талаар Шанхайн хотын захиргаанаас авсан эх сурвалжтайгаар Регнум агентлаг мэдээлсэн байна.
Колумбийн Барранкильед болсон боксын тулаан харамсалтайгаар дууссан талаар Спорт экспресс мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Колумбийн боксчин Луис Киньонес тулааны үеэр гэмтэж, комд орсон байна.
Финланд улс Оростой залгаа хил дээрээ хэдэн зуун сая еврогийн өртөгтэй хашаа барихаар зэхэж байгаа гэнэ. Энэ талаар Финландын Хилийн албаны дарга Паси Костамоваараас иш татан Финландын хэвлэлүүд мэдээлсэн гэж Коммерсант мэдээлжээ.
Есдүгээр сарын 26-ны өдөр Оросын Владивосток хотноо Японы консул саатуулагдсан талаарх мэдээлэл гарсан. Оросын Холбооны аюулгүй байдлын алба Японы консулыг тагнуулын хэрэгт буруутган саатуулсан бөгөөд түүнийг "тааламжгүй этгээд" хэмээн зарласан юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 21-ний өдөр хэсэгчилсэн дайчилгаа зарласан. Ийм тушаал гарсан өдрөөс л эхлэн Орос даяар дайчилгаа, дайн эсэргүүцсэн жагсаал өрнөж, энэ төрлийн арга хэмжээнд оролцогчдыг олноор нь баривчлан саатуулсаар байна.
Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэг сүүлчийн замд нь үдэх төрийн ёслол өнөөдөр буюу есдүгээр сарын 27-ны мягмар гарагт болно. Ёслолын ажиллагаа Токио хотын "Ниппон будокан" цогцолборт болох бөгөөд оршин суугчид салах ёс хийж эхэлжээ.
Дайчилгаанаас зугтаж буй оросуудын дамжин өнгөрөх бүс болохоос болгоомжилсон Финландын Засгийн газар ойрын өдрүүдэд аяллын визтэйгээр хил нэвтрэх хүсэлтэй Оросын бүх иргэнийг нэвтрүүлэхэд хориг тавихаар зэхэж байгаа хэмээн мэдэгдсэн юм. Харин төрөл төрөгсөд дээрээ очих, суралцах эсвэл ажлаар яваа бол Финланд руу нэвтрэхийг зөвшөөрөх юм байна.
Туркийн Мерсин хотод орон нутгийн цагдаагийн газрын ойролцоо дэлбэрэлт болжээ. Энэ талаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр дэлбэрэлт болохын өмнө хууль сахиулагчдын дүрэмт хувцасыг өмссөн үл мэдэгдэх гурван этгээд цагдаагийн газар руу нэвтрэхийг завджээ.
ОХУ-д дайчилгаа зарлахаас өмнөх өдөр нь Эрүүгийн гэмт хэрэгт өөрчлөлт оруулан, цэргийн албанаас оргон зайлах, сайн дураар олзлогдох цэрэг фронт дээр гарч болзошгүй хэргүүдэд оноох ялыг чангатгасан юм. Үүний дараа Оросын хүний эрхийг хамгаалагч байгууллагууд төдийгүй Украины тал байлдаж байгаа оросуудыг олзонд бууж өгөхийг уриалж байлаа. Үүнээс өмнө ч Украины зэвсэгт хүчнийхэн орос цэргүүдийн байршил рууи бууж өгөх зааварчилгаа бүхий сум илгээж байгаа гэх мэдээлэл гарч байсан юм.
Холбооны аюулгүй байдлын албаны мэдээлснээр, дээрх мэдээллийг авахын тулд мөнгө амалсан гэх бөгөөд консул бэлэн мөнгөтэй явж байгаад саатуулагджээ. Энэ хэргээс болж Оросын тал дипломат сувгаар дамжуулан Японд эсэргүүцэл илэрхийлсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаал өгснөөр Оросын арми хөрш Украин руу халдаж, дайн эхэлснээр өдгөө хагас жилийн нүүр үзээд байна. Энэ хугацаанд олон мянган хүн орон гэрээ орхин дүрвэхээс аргагүй болсон бол дайны улмаас 6000 орчим энгийн иргэн амиа алдсан гэж НҮБ мэдээлжээ.
Тагнуулын төв газар, Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Эдвард Сноуден 2013 онд Америкийн цахим хяналтын талаарх нууц мэдээллийг нийтэлж байсан. Тодруулбал, энэ нууц бичиг баримтад АНУ-ын тусгай албад гадаад улс орнуудын өндөр албан тушаалын 35 хүний утасны яриаг чагнадаг байсан гэсэн мэдээлэл агуулагдаж байв. Пентагоны нууц илтгэлд өгүүлснээр Сноуден хоёр сая орчим нууц файл авсан гэнэ. Ингээд 2013 онд Сноуден АНУ-ыг орхин, Хонконг руу зугтаж, дараа нь Орост ирэн, оршин суух хугацаагүй эрх авсан юм.