Зеленский: Украины улаан буудайн экспорт тасалдсанаар олон оронд хүнсний хомстол нүүрлэнэ
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский дайн эхэлснээс хойш тогтмол мэдэгдэл хийдэг болсон. Тэрбээр тавдугаар сарын есний үдэш хийсэн мэдэгдэлдээ, ЕХ-д элсэхэд чухал алхам хийсэн талаар болон Украинд дайн дэгдэж, газар тариалангийн бүтээгдэхүүн экспортлох боломжгүй болсон тул олон улс хүнсний хомстолд орохын даваан дээр байна гэж онцолжээ.



















