Унгарын анхны эмэгтэй Ерөнхийлөгч үүрэгт ажилдаа орлоо
Унгарын түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхийлөгч болсон Каталин Ева Верешне-Новак 1977 онд төрсөн, эдийн засгийн болон хуульзүйн боловсролтой. 2017-2021 оны хооронд Ерөнхий сайд Виктор Орбаны тэргүүлдэг "Фидес" намын дэд даргаар ажиллаж байжээ.



















