Зеленский: ОХУ Африк, Азийн оршин суугчдыг золионд гаргаж байна
Хоёрдугаар сарын 24-ний өдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний тушаалаар тус улсын арми хөрш оронруугаа довтолсноос хойш хэдийнэ гурван сарын хугацаа өнгөрөөд байна. Байлдааны ажиллагааны улмаас Украины экспортын гол боомтуудаас үр тариа нийлүүлэх боломжгүй болж, 22 сая тонн үр тариа боомтууд дээр хуримтлагджээ.



















