Шинээр 1463 тохиолдол батлагдаж, 6 хүн нас барлаа
Эрүүл мэндийн яам коронавирусийн халдварын 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн статистик мэдээллийг гаргалаа. Энэ өдөр шинээр 1463 тохиолдол батлагдаж, 2269 хүн эдгэрсэн байна. Нийт батлагдсан тохиолдлын 478 нь Улаанбаатарт, 985 нь орон нутагт бүртгэгджээ.


















