Өмгөөлөгч амиа хорлох хүн биш, улстөрийн аллага болсон шүү гэв
Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ш.Түвдэнбалжир “Энэ сарын 19-нд талийгаач Г.Батбаяр хоёр цаг гаруй хугацаанд бидэнтэй асуудлаа хуваалцсан. Түүний зарим хэсгийг та бүхэнд ил болгохыг хүсэж байна. Г.Батбаяр маань сүүлийн 7-8 жил “Хайрхан толгой” төслийн нэг талын өмгөөлөгчөөр ажилласан. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах тус компани нь С.Амарсайханы хамаарал бүхий этгээдүүдийн эзэмшдэг компани байсан. Сүүлд нь, хууль бусаар шилжүүлсэн байх магадлалтай. Тус компанийн хууль бус ажлуудыг ил болгож, шүүх хурлаар гэм буруутайг нь тогтоож, лиценцийг нь цуцлах мөчид хуулийн цоорхойг ашиглаж, 500 тэрбум төгрөгийг нэхсэн байсан. Мөн Дүнжингаравын уулзварт болсон ослын нөхцлийг бүрдүүлсэн хүн нь С.Амарсайхан гэдгийг талийгаач ярьж байсан.