Хөрөнгийн үнэлгээний дүнг иргэдтэй зөвшилцөж эхэллээ

Хөрөнгийн үнэлгээний дүнг иргэдтэй зөвшилцөж эхэллээ

Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж буй Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа авч, газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийх ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд хараат бус үнэлгээний компанийн гаргасан дүнг иргэдэд танилцуулан, зөвшилцөж эхэллээ.

Дэлгэрэнгүй
Орон нутагт гарсан ой хээрийн түймрүүдийг унтраалаа

Орон нутагт гарсан ой хээрийн түймрүүдийг унтраалаа

Хэнтий аймгийн Баян-Овоо, Дорнод аймгийн Баянтүмэн, Баяндун, Архангай аймгийн Хайрхан суманд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 16-нд гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа.

Дэлгэрэнгүй
Эмийн бизнесээр 800 тэрбум төгрөг эргэлдүүлж байгаа хүмүүс том байна, дарамталж байна

Эмийн бизнесээр 800 тэрбум төгрөг эргэлдүүлж байгаа хүмүүс том байна, дарамталж байна

Тэрбээр "Эмийн үнийн өсөлт чанарын шаардлагатай холбоотой сонсголын сүүлийн өдөр. Олон нийтийн уур амьсгалыг харахад эмийн том монополууд эсрэг ажиллаж байна. Аль болохоор сонсгол үр дүнгүй болж байна. Ташаа мэдээлэл явуулж байна гэдэг ч юмуу эсвэл бид нар луу янз бүрийн мессэж бичиж сүрдүүлэх тохиолдол гараад байна. Ард иргэд ойлгож байгаа учир нь бид хүнс, эм хоёрынхоо эрүүл ахуйн чанарыг хангах үнийг стандарын түвшинд буюу дэлхийн зах зээлд хүргэх дээр эрсдэл байгаа ч ард нь гарах ёстой. Нотлох баримт бий. Хууль хүчнийхэн бидэнтэй хамт ажиллаж цэг тавих ёстой. Маш их дарамт ирж байна. Аргагүй 800 орчим тэрбум төгрөг эргэлдэж байгаа энэ бизнесийн зах зээл дээр байгаа хүмүүс мөнгөтэй байна. Та нараас айхгүй шүү" гэлээ. 

Дэлгэрэнгүй
Ж.Сүхбаатар тэргүүтэй 24 хүнийг ногоон автобусны хэргээр шүүнэ

Ж.Сүхбаатар тэргүүтэй 24 хүнийг ногоон автобусны хэргээр шүүнэ

УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар,  Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын 2 иргэн, нийт 24 хүнд холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болж хурлын товоо тогтоно. 

Дэлгэрэнгүй
Ковидоор бүрдүүлсэн 11 тэрбум төгрөгийн эмийг устгах гэж байна

Ковидоор бүрдүүлсэн 11 тэрбум төгрөгийн эмийг устгах гэж байна

Тэрбээр "Ковидын үеийн нөөц бүрдүүлэлтийн 70 гаруй нэр төрлийн эмнэлгийн эм хэрэгсэл оношлуур, түүхий эдийг бүрдүүлсэн. Үүнээс бол гурван эм байгаа. Энэ бол арбидол, ремдесивир байна. Энэ гурван эмэнд Ерөнхий гэрээгээр аж ахуйн нэгжүүд оролцоод тендерээр ялсан байгууллагууд нь гэрээгээ байгуулаад татан авалтаа хийж авсан. Төр шууд худалдан авалт хийх, эсвэл стандартаас уг эмийг хасах ийм зүйл болсон. Үүнтэй холбоотойгоор 10 аж ахуйн нэгж дээр гэхэд 11 тэрбум төгрөгийн эм одоо устгагдах гэж байна.

Дэлгэрэнгүй
Нулимс асгаруулагчид хордсон сургуулийнхан цахимаар хичээллэж байна

Нулимс асгаруулагчид хордсон сургуулийнхан цахимаар хичээллэж байна

БЗД-ийн нутаг дэвсгэр Нийслэлийн ерөнхий боловсролын 147-р сургуулийн есдүгээр ангийн сурагч өчигдөр сургууль дээрээ их хэмжээний нулимс асгаруулагч хий цацсаны улмаас 100 гаруй багш сурагчид хордсон.

Дэлгэрэнгүй
Д.Наранбаатар: М.Энхболд тэргүүтэй менежментийн хувьчлалаар мэргэшсэн мафи байна

Д.Наранбаатар: М.Энхболд тэргүүтэй менежментийн хувьчлалаар мэргэшсэн мафи байна

Надад хөдөлшгүй баримт байна шүү дээ.  Энэ миний гол итгэл үнэмшил юм.  Тэгээд би дараагийн шат болох АТГ-д хандсан. Ингэхдээ чимээгүй аваачиж өгөөгүй.  Хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандаж, олон нийтэд ил мэдээлсэн.  Ингэхгүй бол том дарга нарын хэрэг яг үнэндээ дарагдаад байна. Үйл явц ингэж өрнөж явсаар одоо сонгуулийн үйл ажиллагаатай давхцаж байх шиг байна.  Гэхдээ энэ бол улс төр огт биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Би иргэний үүргээ биелүүлж их хэмжээний авилгал, хээл хахууль, хулгай, залилангийн хэрэг дээр ШҮГЭЛ үлээж байна.

Дэлгэрэнгүй
НӨАТ: Өнөөдөр 5-30 сая төгрөгийн азтанууд тодорно

НӨАТ: Өнөөдөр 5-30 сая төгрөгийн азтанууд тодорно

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 17-ны 13:00 цагт ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдана. 

Дэлгэрэнгүй
Нийслэлд өнөөдөр 13 хэм дулаан байна

Нийслэлд өнөөдөр 13 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -3…-5 градус хүйтэн, бусад хэсгээр +1…+3 градус, өдөртөө +11…+13 градус дулаан байна.

Дэлгэрэнгүй
Монголбанк хар жагсаалтад орсон ААН, иргэдийг ӨРШӨӨЛД хамрууллаа

Монголбанк хар жагсаалтад орсон ААН, иргэдийг ӨРШӨӨЛД хамрууллаа

Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй, зээлийн хар түүхтэй иргэдийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн нэг удаа өршөөх шийдвэрийг өнөөдөр гаргажээ. 

Дэлгэрэнгүй
Цагдаагийн машинтай мөргөлдсөн ослын дүгнэлт гараагүй байна гэв

Цагдаагийн машинтай мөргөлдсөн ослын дүгнэлт гараагүй байна гэв

Дээрхи зам тээврийн осол хэргийг шалгаж байгаа бөгөөд дүгнэлт эцэслэн гараагүй байна. Цагдаагийн алба хаагчид яаралтай дуудлага, мэдээлллийг шалгахаар явсан эсэхийг албаны шалгалтаар тогтоон эргэн мэдээлэх болно гэжээ. 

Дэлгэрэнгүй
БНСУ өнгөрсөн онд 1593 монгол иргэнийг

БНСУ өнгөрсөн онд 1593 монгол иргэнийг "хохироожээ"

Харин 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар Монголын 410 иргэнийг хил дээрээсээ буцаасан байна.

Дэлгэрэнгүй
Улс төрийн зорилготой худал мэдээлэл явуулж байна

Улс төрийн зорилготой худал мэдээлэл явуулж байна

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Ачит Ихт” ХХК-д 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр үзлэг, шалгалт хийсэн.

Дэлгэрэнгүй
Жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг Соёлын элчээр тодруулав

Жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг Соёлын элчээр тодруулав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулав.

Дэлгэрэнгүй
Топ модель Э.Сэлэнгэ гурав дахь үртэйгээ

Топ модель Э.Сэлэнгэ гурав дахь үртэйгээ "учирчээ"

Топ модель, мисс Э.Сэлэнгэ гурав дахь хүүхдээ тээж байсан үеийнхээ зургаа цахим хуудсандаа оруулжээ. Тэрбээр "Миний жирэмсэн үе арай л хурдан өнгөрсөн" гэж бичжээ. 

Дэлгэрэнгүй
Л.Батлут: Эмнэлгийн дарга нар тендер нэртэй төсвийн мөнгө хулгайлаад сууж байна

Л.Батлут: Эмнэлгийн дарга нар тендер нэртэй төсвийн мөнгө хулгайлаад сууж байна

Эмийн хангалт хангамжтай холбоотой асуудлыг анзаараад байхад ганзагын наймааны хэлбэртэй байна. Хил гаалиар орж ирэхдээ цаашлаад төрийн байгууллага дээр очихоор тендерт орж үнэ нь дахин нугларч гарч ирдэг.

Дэлгэрэнгүй
Сонгуультай холбоотойгоор ЭЕШ долдугаар сар хүртэл хойшлуулжээ

Сонгуультай холбоотойгоор ЭЕШ долдугаар сар хүртэл хойшлуулжээ

2024 оны УИХ-ын сонгууль ирэх зургадугаар сарын 28-нд болохоор тов нь тодорхой болсон билээ. Тэгвэл сонгуультай холбогдуулж 6 сард болох байсан ЭЕШ хойшилж 7 дугаар сард болж байгаа талаар албаны эх сурвалж хэллээ. Тодруулбал 7 дугаар сарын 4-нөөс 7-ны хооронд болох шийдвэрийг гаргаж, хуваарьт өөрчлөлт оруулжээ.

Дэлгэрэнгүй
Хүчингийн хохирогч болсон 13 настай охины ээж гомдол гаргажээ

Хүчингийн хохирогч болсон 13 настай охины ээж гомдол гаргажээ

Тухайн этгээдүүд буруутай нь тогтоогдвол хүн алах гэмт хэргээс гурав дахин их ялтай бүх насаар нь хорих ялаар шийтгэгдэнэ. Хохирогч хүүхэд цаашдаа амьдарна. Ирээдүйн амьдралыг нь бодох хэрэгтэй.

Дэлгэрэнгүй

"Улаанбаатар смарт карт" ХХК-ийг АТГ-т шалгуулна

Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2017 оны 26 дугаар хурлын тэмдэглэлийг үндэслэн Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2018 оны “U money” үйлчилгээний цэгийн байршлыг шинэчлэх тогтоох тухай тушаалаар нийслэлийн хэмжээнд нийт 124 байршлыг баталжээ.

Дэлгэрэнгүй
Талийгаач Г.Пүрэбатыг өөрийнх нь бүтээсэн

Талийгаач Г.Пүрэбатыг өөрийнх нь бүтээсэн "Аглаг бүтээлийн хийд"-эд оршоожээ

МУСГЗ, бурханч лам бурхан урлаач Г.Пүрэвбатыг өчигдөр сүүлчийн замд нь үдэн гаргасан билээ.  Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ганхүүгийн Пүрэвбат 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зуурдаар таалал төгсөж, Монголын соёл, шашин урлагийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиосон билээ. 

Дэлгэрэнгүй