Жүжигчин А.Гэрэлцэцэг гэгээрчээ
Уран бүтээлээсээ түр хөндийрсөн тэрбээр сүүлийн үед Гандантэгчилэн хийдээр эргэлдэж, эргэл мөргөл их хийдэг болжээ. Түүнийг харсан хүмүүс "Жүжигчин Гэрлээ маань гэгээрчээ, бурхан номын мөрт шамдаад завгүй байдаг болж" гэж ярьдаг болов. Өнгөрсөн долоо хоногт гэхэд Төв Гандантэгчилэн хийдэд хурсан том хурлыг даган баясаж эрхи эргүүлсэн шиг сууж байна.













