“TAKE IT DOWN” ХУУЛИЙН ТӨСЛИЙГ МЕЛИАНА ТРАМП, ПАРИC ХИЛТОН НАР ДЭМЖИВ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Take It Down” нэртэй хуулийг баталлаа. Уг хуульд зааснаар цахим орчинд садар самуун агуулгатай зургыг тухайн хүний зөвшөөрөлгүйгээр нийтэлхийг гэмт хэрэгт тооцохоор болов. Мөн хэн нэгний зургыг хиймэл оюун ухаанаар садар самуун агуулгатай болгож тухайн хүний зөвшөөрөлгүй нийтэлбэл гурван жил хүртэл хорих ял ногдуулана гэв.



















