АЯТОЛЛА АЛИ ХАМЕНЕИ МЭДЭГДЭЛ ХИЙВ
Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи мэдэгдэл хийлээ. Түүний хувьд Иран Израил гал зогсоох тохиролцоонд хүрсэнээс хойш анх удаа ил гарч, видео мэдэгдэл хийж байна. Мөргөлдөөн эхэлснээс хойш нууц байршилд бүгээд буй Аятолла Али Хаменеи “АНУ Ираны цөмийн байгууламжуудад цохилт өгсөн ч амжилтгүй болсон”. Учир нь АНУ-ын халдлагын өмнө бүх нөөцөө зөөсөн байсан. Тиймээс Ираны цөмийн хөтөлбөр цаашид тасалдахгүй гэж мэдэгдэлдээ дурдлаа.



















