АНУ АБУ ДАБИД ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ТӨВИЙН ЦОГЦОЛБОР БАРИНА

АНУ АБУ ДАБИД ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ТӨВИЙН ЦОГЦОЛБОР БАРИНА

АНУ болон АНЭУ хиймэл оюун ухааны салбарт хамтрах ажиллахаар боллоо. Дональд Трамп АНЭУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Аби Даби хотод 5 гигваттын хүчин чадалтай, асар том дата мэдээллийн цогцолбор байгуулах төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Дэлгэрэнгүй
Гэр бүлийн тухай сонирхолтой баримтууд

Гэр бүлийн тухай сонирхолтой баримтууд

Хүүхдүүдийн тэвчээртэй байдлыг "амттаны тест"-ийн тусламжтайгаар шалгадаг байна. Энэ нь эцэг эхчүүд зөвшөөрөхөөс нааш дуртай амттанаа идэж болохгүй, хүлээх сорил юм.

Дэлгэрэнгүй
Дональд Трамп Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шараатай уулзав

Дональд Трамп Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шараатай уулзав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Персийн булангийн орнуудад айлчилж буй. Энэ айлчлалын хүрээнд Сирийн шинэ Ерөнхийлөгч Аль Шараатай уулзаад байна. Дональд Трамп Срийн удирдагч Башар Аль-Асадын дарангуйлалд цэг тавьсан Ахмед Аль Шараагийн засгийн газартай харилцаагаа сэргээх боломжийн талаар хэлэлцлээ. Саудын Араб улсын хувьд АНУ болон Сирийн хооронд зуучилж Дональд Трампаас Сирид тавьсан хориг арга хэмжээгээ цуцлахыг санал болгоод байгаа юм.  Хэдхэн сарын өмнө Сири болон АНУ-ын удирдагчид уулзах боломжгүй байсан бол дарангуйллын дэглэм унаснаар хоёр улсын харилцаа хэвийн болох боломжтой болох нөхцөл бүрдэх нь.

Дэлгэрэнгүй
ИНФЛЮЕНСЕР БҮСГҮЙ ШУУД ДАМЖУУЛАЛТЫН ҮЕЭР АМИА АЛДЛАА

ИНФЛЮЕНСЕР БҮСГҮЙ ШУУД ДАМЖУУЛАЛТЫН ҮЕЭР АМИА АЛДЛАА

Инстаграмд 100 мянга гаруй дагагчтай Мексикийн инфлюенсер Валериа Маркес ТикТок дэх шууд дамжуулалтын үеэр амиа алджээ. Тодруулбал, 23 настай Валериа Маркес өөрийн гоо сайхны салоноосоо шууд дамжуулалт хийж байсан бөгөөд энэ үеэр түүнд илгээмж ирсэн байна. Илгээмж авсан бүсгүй үзэгчдэдээ хандан “бяцхан гахай байна” гэж хэлээд инээмсэглэжээ.

Дэлгэрэнгүй
ИСТАНБУЛЫН УУЛЗАЛТАД В.ПУТИН ОРОЛЦОХГҮЙ

ИСТАНБУЛЫН УУЛЗАЛТАД В.ПУТИН ОРОЛЦОХГҮЙ

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский пүрэв гарагт Истанбулд болох энхийн гэрээ байгуулах асуудлаар хэлэлцээнд оролцохыг В.Путинд уриалсан. Хэрэв В.Путин өөрийн биеэр ирж уулзалтад оролцохгүй бол ОХУ-ын төлөөлөгчидтэй энхийн гэрээ байгуулах хэлэлцээ хийхгүй гэж мэдэгдсэн юм. Гэвч Истанбулд болох уг хэлэлцээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин оролцохгүй хэмээн Кремль мэдэгдлээ. Харин В.Путиныг төлөөлж түүний туслах туслах Владимир Мединский ОХУ-ын төлөөлнө гэв.

Дэлгэрэнгүй
В.ЗЕЛЕНСКИЙ: ЗӨВХӨН В.ПУТИН ӨӨРИЙН БИЕЭР ИРВЭЛ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ

В.ЗЕЛЕНСКИЙ: ЗӨВХӨН В.ПУТИН ӨӨРИЙН БИЕЭР ИРВЭЛ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ

Украины Ерөнхийлөгч В.Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путинтэй зөвхөн биечлэн уулзана гэж мэдэгдлээ. В.Зеленский ОХУ-ын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийхээс албан ёсоор татгалзаж, Владимир Путин өөрийн биеэр Истанбулд ирвэл хэлэлцээ хийнэ гэж мэдэгдсэн байна. 

Дэлгэрэнгүй
ДЭЛХИЙН ХАМГИЙН ЯДУУ ЕРӨНХИЙЛӨГЧ ХОСЕ МУХИКА ТААЛАЛ ТӨГСЛӨӨ

ДЭЛХИЙН ХАМГИЙН ЯДУУ ЕРӨНХИЙЛӨГЧ ХОСЕ МУХИКА ТААЛАЛ ТӨГСЛӨӨ

Дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч гэгддэг Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе Мухика таалал төгслөө. Тэрээр 2010-2015 онд Уругвайн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд даруухан амьдралын хэв маягаараа дэлхийд алдаршсан нэгэн байв. Түүнийг таалал төгссөн мэдээллийг одоогийн Ерөнхийлөгч Яманду Орси мэдэгдсэн бөгөөд өөрийн Х дэх хуудаснаа  "Бидэнд өгсөн бүгдэд тань талархая, ард түмнээ хайрласанд баярлалаа" хэмээн нийтэлжээ.

Дэлгэрэнгүй
АНУ

АНУ "TEMU"-Д НОГДОХ ИМПОРТЫН ТАРИФЫГ БУУРУУЛАВ

АНУ БНХАУ-ын Temu Shein зэрэг цахим худалдааны сайтын жижиг илгээмжид ногдуулах импортын тарифыг буурууллаа. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-тай бараа бүтээгдэхүүний татварыг харилцан 90 хоногийн хугацаатай бууруулах тохиролцоонд хүрээд буй. Энэ хүрээнд БНХАУ-аас болон ХонгКонгоос илгээгддэг  цахим худалдааны сайтын жижиг илгээмжүүдын тариф 54 хувь болж буурлаа.

Дэлгэрэнгүй
ИЗРАИЛ ГАЗЫН ЗУРВАСТ ЦОХИЛТ ӨГСӨНӨӨР 28 ХҮН АМЬ ҮРЭГДЛЭЭ

ИЗРАИЛ ГАЗЫН ЗУРВАСТ ЦОХИЛТ ӨГСӨНӨӨР 28 ХҮН АМЬ ҮРЭГДЛЭЭ

Израилын арми Газрын зурвас дахь Хан Юнис дэх эмнэлэгт агаарын цохилт өглөө. Агаарын цохилтын улмаас 28 хүн амиа алдсан бөгөөд олон хүн бэртэж гэмтжээ. Израилын зүгээс эмнэлгийн дээрээс нэгэн зэрэг зургаан бөмбөг хаясан байна.  Ингэхдээ эхлээд эмнэлэгийн тойрон бүсэлж, аврах ажиллагаа явуулах боломжгүй болгосон аж.  28 энгийн иргэний аминд хүрсэн уг цохилтын дараа Израилын армийн зүгээс мэдэгдэл хийж "Хамас бүлэглэлийн алан хядагчдын байрлаж буй хяналтын төвд нарийвчилсан цохилт өгсөн. Уг бай нь эмнэлэгийн хонгилд байсан гэжээ

Дэлгэрэнгүй
“SAMSUNG GALAXY S25

“SAMSUNG GALAXY S25" НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

“Samsung Electronics” компани хамгийн нимгэн ухаалаг утас “Galaxy S25 Edge” загвараа олон нийтэд танилцууллаа. "Хязгаараас давсан нимгэн" уриан дор нээлтээ хийсэн энэхүү утас нь хөнгөн бөгөөд хүчирхэг ажиллагаатай гэдгээрээ онцлог.  Samsung “Galaxy S” цувралуудын хамгийн нимгэн загвар болж буй “Galaxy S25 Edge” нь ердөө 5.8 мм зузаантай. Харин бусад загварын нь хувьд буюу энгийн “S25” 7.2 мм, “S25 Plus” 7.6 мм, “S25 Ultra” 8.2 мм зузаантай байна. Жингийн хувьд “S25 Edge” нь 163 гр бол стандарт “S25” нь 162 гр аж.

Дэлгэрэнгүй
УЛС ТӨРЧДИЙН КАРЬЕРТ ЦЭГТ ХАТГАСАН ЦАГНЫ ДУУЛИАНУУД...

УЛС ТӨРЧДИЙН КАРЬЕРТ ЦЭГТ ХАТГАСАН ЦАГНЫ ДУУЛИАНУУД...

Дэлхийн хамгийн нэр хүндтэй, тансаг зэрэглэлийн цагны брэндийн нэг бол яах аргагүй Rolex. Амжилт, нэр хүнд, чанарын илэрхийлэл болсон Rolex цаг зүүсэн эзнээ хэн бэ гэдгийг тодорхойлж шууд л олны анхааралд оруулж өгдөг. Нэг үгээр хэлбэл Rolex брэнд улстөрчдөд карьерынх нь эрлэг, бизнесийнхэнд нэр хүндийн баталгаа болдог нь нууц биш. Уил ирэх тусам үнэ цэн нь нэмэгдэж, хөрөнгө ухаалаг хөрөнгө оруулалт болдог Rolex цагны дуулианд холбогдож улс төрийн карьертаа цэг хатгаж байсан дэлхийн олон улс төрчид бий.

Дэлгэрэнгүй
Д.ТРАМП АРЬС ӨНГӨӨР ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАГЧ УУ?

Д.ТРАМП АРЬС ӨНГӨӨР ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАГЧ УУ?

АНУ  Өмнөд Африкийн цагаан арьст дүрвэгсдийг хүлээн авч албан ёсны статус олголоо. АНУ-ын хувьд цагаачлалын эсрэг бодлого баримтлаж, хууль бусаар оршин суух иргэдийг хөөн гаргаж байгаа ч цагаан арьст дүрвэгсдийг халуун дотноор угтан авч буй нь олон улсын анхаарлыг татаж байна.

Дэлгэрэнгүй
КАННЫН КИНО НААДАМД ХЭТ ЗАДГАЙ ХУВЦАСЛАХЫГ ХОРИГЛОВ

КАННЫН КИНО НААДАМД ХЭТ ЗАДГАЙ ХУВЦАСЛАХЫГ ХОРИГЛОВ

78 дахь удаагийн Каннын кино наадам мягмар гарагт эхэлнэ. Энэ удаагийн Каннын кино наадамд алдартнууд шинэ дүрэм журмын дагуу улаан хивсний ёслолд оролцоно гэж зохион байгуулагчдын зүгээс мэдэгдлээ. Тодруулбал, Каннын кино наадмын улаан хивсний ёслолыг энэ жил урьд урьдынхаас хатуу хяналтын дор зохион байгуулах бөгөөд хэт задгай, нэвт гэрэлтсэн хувцас өмсөхийг хатуу хоригложээ.

Дэлгэрэнгүй
ГААГТ СААТУУЛАГДСАН Р.ДУТАРТЕ ХОТЫН ДАРГЫН СОНГУУЛЬД ЯЛАЛТ БАЙГУУЛАВ

ГААГТ СААТУУЛАГДСАН Р.ДУТАРТЕ ХОТЫН ДАРГЫН СОНГУУЛЬД ЯЛАЛТ БАЙГУУЛАВ

Хар тамхины дайн хийж, олон мянган хүний аминд хүрсэн хэргээр Гаагт саатуулагдсан Филиппины Ерөнхийлөгч асан Родриго Дутерте Давао хотын захирагчаар дахин сонгогдох нь тодорхой боллоо. Хотын даргын сонгуулийн саналын 80 хувийг тоолсны дараа Родриго Дутерте хамгийн хүчтэй өрсөлдөгчөөсөө найм дахин олон санал авсан байна. Өдгөө Нидерландад саатуулагдаж буй түүний ялалт улс төрийн нэр хүнд хэвээр байгааг харуулж байна.

Дэлгэрэнгүй
АНУ БНХАУ-ын худалдааны дайн саарав

АНУ БНХАУ-ын худалдааны дайн саарав

Одоогоор АНУ болон БНХАУ-ын төлөөлөгчид хэлэлцээ хийж АНУ-ын талаас импортын тарифыг 90 хоногийн хугацаанд 30 хувиар бууруулахаа мэдээлжээ.  Үр дүнд нь АНУ-ын эдийн засгийн уналтад орох магадлал 60%-иас 45%-иар буураад байна.

Дэлгэрэнгүй
ШАТРЫГ МӨРИЙТЭЙ ТОГЛООМД ТООЦОН ХОРИГЛОВ

ШАТРЫГ МӨРИЙТЭЙ ТОГЛООМД ТООЦОН ХОРИГЛОВ

Талибаны засгийн газар шатрыг тодорхойгүй хугацаагаар хориглосон бөгөөд Исламын шашинд нийцэх эсэх нь тодорхой болтол хориг тавьсан гэж мэдэгджээ. Талибан засгийн газрын Спортын газрын төлөөлөгч Аталь Машвани хэлэхдээ шатар бол “мөрийтэй тоглоомын нэг хэлбэр” гэсэн байна.

Дэлгэрэнгүй
Д.ТРАМП САУДЫН АРАБ, АНЭУ, КАТАРТ АЙЛЧИЛНА

Д.ТРАМП САУДЫН АРАБ, АНЭУ, КАТАРТ АЙЛЧИЛНА

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт Персийн булангийн гурван оронд айлчилна. Газрын тосоор баялаг Саудын Араб, Катар, Нэгдсэн Арабын Эмират улсууд Дональд Трамптай харилцаагаа зузаатгаж, АНУ-д их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээ амлаад буй. Дональд Трампын энэ удаагийн айлчлалын зорилго болоод гол хүлээлт нь юу байх вэ?

Дэлгэрэнгүй
АНУ БНХАУ ТАРИФЫН АСУУДЛААР ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ

АНУ БНХАУ ТАРИФЫН АСУУДЛААР ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ

АНУ, БНХАУ-ын төлөөлөгчид худалдааны асуудлаар хэлэлцээ хийлээ.  АНУ-ын сангийн сайд Скотт Бессент БНХАУ-ын төлөөлөгчидтэй хийсэн хэлэлцээнд ахиц дэвшил гарсан хэмээн онцолжээ. Дэлхийд эдийн засгаараа тэргүүлж буй улсуудын төлөөлөгчид ийнхүү яриа хэлэлцээндээ ахиц гаргасан мэдээллийн дараа хөрөнгийн зах зээл сэргэж эхэллээ. Тодруулбал, Dow jones  1.03% буюу 427.66 нэгжээр,  S&P 500 индекс 1.31%-иар буюу 75.8 нэгжээр технологийн Nasdaq Composite 1.71%-иар буюу 348.19 нэгжээр тус тус  өссөн байна.

Дэлгэрэнгүй
Биткоины ханш 105 мянган ам.доллар давлаa

Биткоины ханш 105 мянган ам.доллар давлаa

Биткоины ханш энэ оны нэгдүгээр сарын 31-нээс хойш анх удаа 105,000 ам.долларыг давсан байна. Шинжээчдийн үзэж байгаагаар ам.долларт итгэх хөрөнгө оруулагчдын итгэл буурч, худалдааны шинэ дайнаас үүдэлтэй тодорхойгүй байдал нэмэгдэж байгаа нь зах зээлд болгоомжлол үүсгэжээ.

Дэлгэрэнгүй
ЭНЭТХЭГ ПАКИСТАНЫ ГАЛ ЗОГСООХ ТОХИРОЛЦОО БҮТЭЛГҮЙТЭВ

ЭНЭТХЭГ ПАКИСТАНЫ ГАЛ ЗОГСООХ ТОХИРОЛЦОО БҮТЭЛГҮЙТЭВ

Энэ сарын 11-ний өдөр Энэтхэг Пакистан гал зогсоох тохиролцоонд хүрсэн. АНУ-ын зуучлалаар гал зогсоосон ч бүтэн сайны өглөөнөөс эхлэн бие биедээ цохилт өгч эхэлсэн байна. Талууд бямба гарагийн оройн 05:00 цагт бүх талбарт гал зогсооно гэж санал нэгдсэн" тухай Пакистаны гадаад хэргийн сайд Ишак Дар мэдээлсэн байдаг. 

Дэлгэрэнгүй