СИЦИЛИЙН АРАЛД ЭТНА ГАЛТ УУЛ ДЭЛБЭРЭВ
Италийн Сицил арлын Этна гал уул дэлбэрч их хэмжээний угаарын хий, үнс, чулуугаар тургив. Галт уул дэлбэрэх үед ойр орчимд байсан бүр жуулчдыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байсан бөгөөд галт уулын лаав гурав салаалан урсжээ. Мөн гал уулын дэлбэрэлт 50 км, 40 км-ын зайд орших Таормина, Катания хотуудад мэдрэгджээ. Этна галт уул нь дэлхийн хамгийн идэвхтэй галт уулуудын нэг.



















