Танзанид зорчигч тээврийн онгоц осолджээ
Танзанийн зорчиг тээврийн онгоц Букоба хотод газардах үедээ Виктория нууранд унажээ. Энэ ослын улмаас олон хүн амиа алдсан талаар ВВС агентлаг мэдээлсэн байна.
Танзанийн зорчиг тээврийн онгоц Букоба хотод газардах үедээ Виктория нууранд унажээ. Энэ ослын улмаас олон хүн амиа алдсан талаар ВВС агентлаг мэдээлсэн байна.
Оросын Кострома хотод даваа гарагийг Гашуудлын өдөр болгон зарлалаа. Энэ хотод "Полигон" шөнийн клубт гал түймэр гарч, олон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм.
Америкийн Powerball лоттоны тохирол 11 дүгээр сарын тавны өдөр болсон ч ялагч тодроогүйн улмаас жекпот буюу гол шагнал нь 1,9 тэрбум доллар болж нэмэгджээ. Энэ нь лоттоны түүхэн дэх хамгийн их мөнгөн шагнал болох юм. Даваа гарагт энэ шагналын эзэн тодорч болзошгүй, гэхдээ ялагч тодрохгүй бол жекпотын хэмжээ дахин өснө гэж ВВС агентлаг мэдээлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний гадаад бодлогын асуудлаарх туслах Юрий Ушаков болон Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев нартай нууц хэлэлцээ хийсэн гэнэ. Энэ талаар холбогдох эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр Америкийн "Wall Street Journal" сонин дамжуулжээ.
Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд тооцогддог манай улсын нийслэл Улаанбаатар "Дэлхийн хамгийн хүйтэн хотууд-2022" жагсаалтын есдүгээрт бичигджээ. Далайн төвшнөөс дээш 1200 метрийн өндөрт байрладаг Улаанбаатар хотод эрс тэс уур амьсгалын улмаас өвөл хүйтэн, "11 дүгээр сараас гуравдугаар сар хүртэл өвөл үргэлжилдэг", зарим тохиолдолд -50°C хүрдэг ч хуурай цаг агаартай тул төдийлөн энэ хүйтэн мэдрэгддэггүй хэмээн бичжээ.
Хэвлэлүүдээр Хятад улс өнөөгийн бодлогоо зөөлрүүлж болзошгүй гэсэн мэдээлэл удаа дараа гарсны дараа БНХАУ-ын эрх баригчид үүнийг няцаасан талаар SCMP сонин мэдээлжээ.
БНАСАУ-д 180 гаруй цэргийн онгоц хөдөлгөөнд орсныг илрүүлсний дараа Өмнөд Солонгос 80 сөнөөгч онгоцыг хөөргөжээ. Энэ талаар Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг мэдээлсэн байна.
Энэ тунхагийн текст нь 1990 онд Халимагийн дээд зөвлөл гаргасан өөр нэг тунхагийг иш татсан байх бөгөөд тухайн үед ардын депутатууд ард түмэн өөрсдийгөө тодорхойлох эрх дээр үндэслэн ардчилсан, эрхзүйт Халимаг улсын тусгаар байдлыг тунхаглаж байжээ.
Түүнчлэн, 2030 он гэхэд цахилгаан машин цэнэглэх 6,8 сая цэг байгуулахаар төлөвлөж байгаа талаар Тьерри Бретон ярьсан байна. Түүний өгүүлснээр, одоо Европт 350 мянган цэнэглэх цэг байдгийн 70 хувь нь Франц, Герман, Нидерландад байрладаг аж.
G20 орны дээд хэмжээний уулзалтад Украин оролцох эсэх нь тэнд Оросын төрийн тэргүүн очих эсэхээс хамаарна гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдсэнийг "Эрх чөлөө радио" мэдээлжээ.
Түүнчлэн, сүүлийн долоо хоногт Маск болон түүний зөвлөхүүд "маш хурдан мөнгө олж болох" санаануудыг цуглуулахыг үүрэг болгожээ. Тэр дундаа видео үзэхийн тулд төлбөр төлдөг болох хувилбар яригдаж байгаа гэнэ.
Туршилтын явцад атомын шумбагч хөлгөөс "Булава" баллистик пуужин харвасан талаар Оросын Батлан хамгаалах яам мэдэгдсэнийг Интерфакс агентлаг дамжуулжээ.
NBC агентлагийн мэдээлснээр, Вашингтонд АНУ болон Өмнөд Солонгосын аюулгүй байдлын асуудлаарх зөвлөлдөх уулзалтын үеэр Батлан хамгаалахын сайд "цөмийн, энгийн болон пуужингийн эсрэг хамгаалалт зэрэг бүхий л боломжоо ашиглан нөхцөл байдлыг тогтоон барих тал дээр АНУ хатуу зогсоно" хэмээн мэдэгдсэн байна.
Чэнжоу дахь Foxconn үйлдвэрт 300 мянга орчим хүн ажилладаг. Энд хөл хорио тогтоосны дараа үйлдвэрийн ажиллагаа хэвийн үргэлжилнэ гэж компанийн удирдлага мэдэгдсэн ч бүрэн хөл хорионд орсон энэ үйлдвэр сэлбэг хэрэгслээ хэрхэн татаж авах, бэлэн бүтээгдэхүүнээ хэрхэн гадагш нийлүүлэх нь тодорхойгүй байгаа юм. Мөн хөл хорионы улмаас олон ажилчин ажлын байраа орхин явснаар үйлдвэрлэлтийн хэмжээ 30 хувиар буурч болзошгүй гэсэн таамаглал гарчээ.
Хэллоуин баяр тэмдэглэхээр Итэвонд цугласан олны хөлд дарагдан 156 хүн амиа алдаж, 151 хүн гэмтэж бэртсэн хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Хэт давчуу энэ гудамжинд 100 орчим мянган хүн цуглан, аюултай нөхцөл үүссэн үед 30 гаруй хүний амийг гадаадын гурван иргэн аварчээ.
Украинд 11 дүгээр сарын гуравны үдэш цахилгаан салгасны улмаас 4,5 сая хүн цахилгаан эрчим хүчгүй болсон талаар тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдсэнийг УНИАН дамжуулжээ.
Буриадаас явсан хүмүүсийг буцаан авчрах шийдвэр эсвэл тэднийг буцаах ямар нэг хөтөлбөр одоогоор байхгүй. Энэ талаар бодолцож байгаа эрх баригчид ч гэж үгүй бололтой. Тэд өөрсдөө ч зугтаж байгаа. Хэсэгчилсэн дайчилгаа эхлэхээс ч өмнө, 2022 оны хоёрдугаар сарын 24-нөөс хойш л Буриадын депутат, албан тушаалтан, бизнесменүүд Израиль, канад, АНУ, Таиландыг зорьсон гэх мээдэлэл бий.
Харин байлдааны зэвсэг гэдэг талаас нь авч үзвэл радиологийн зэвсгийн аюул төдийлөн их биш, "бохир бөмбөг" сөргөлдөгч талынхаа бэхлэлтийг сэтэлж, эсвэл байлдааны техникийг ч устгаж чадахгүй, бие бүрэлдэхүүнийг устгах чадваргүй гэж цэргийн шинжээчид онцолжээ.Үүний зэрэгцээ орчин үеийн армиудад цацраг, хими, биологийн хамгаалалтын анги, хэсгүүд байдаг болсон. Тэдгээр нь сөргөлдөгч тал цацрагийн зэвсэг ашигласан нөхцөлд учрах хохирлыг хамгийн бага байлгах тал дээр ажилладаг юм
Украин, Оросын хооронд олзны хүмүүсээ солилцох ээлжит ажил 11 дүгээр сарын гуравны өдөр болсон талаар Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүн Андрей Ермак мэдэгджээ.
Тухайлбал, лхагва гарагт Ульяновск дахь цэргийн сургалтын төв дээр 100 гаруй засгаас амласан мөнгийг нэхэж, эрх баригчид болон командлагчдад хандан шаардлага тавьж, үймээн дэгдээсэн талаарх мэдээлэл гарч байв. Сургалтын төвийн удирдлагууд дайчлагдсан эрчүүдийн шаардсан 195 мянган рублийг олгох эрхзүйн акт гараагүй, ийм санал Дум дээр ганц л удаа хэлэлцэгдээд, батлагдаагүй эргүүлэн татагдсан гэж тайлбарласан ч эрчүүд эсэргүүцэж үймээн дэгдээсэн талаар Медуза мэдээлж байлаа.