ОХУ-д хэсэгчилсэн дайчилгаа дуусаж, намрын цэрэг татлага эхэллээ
Хоёрдугаар сарын сүүлээр Украин руу халдсан ОХУ-ын арми найман сар гаруйн хугацаанд ихээхэн хохирол амссан талаар барууны тагнуулын газрууд мэдээлсээр байсан. Улмаар есдүгээр сарын 21-ний өдөр хэсэгчилсэн дайчилгаа зарласан нь ОХУ цэргийн хохирол их амссан гэдгийг батлах үйл явдал болсон гэж ажиглагчид үзэж байв. Өнгөрсөн сард эхэлсэн энэхүү дайчилгаа дууссантай зэрэгцэн намрын цэрэг татлага Орост эхэлж байна.


















