В.Путин: Орос, Хятадын харилцаа XXI зууны хамтын ажиллагааны үлгэр жишээ
Лхагва гаригт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон БНХАУ-ын дарга Ши Жинпинь нарын цахим уулзалт боллоо. Энэ уулзалт нь Оросын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын төрийн тэргүүн Жо Байдентай цахимаар уулзсанаас хойш долоо хоногийн дараа болсон юм.


















