Но-той ногоон автобусны хэргийг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг хойшилжээ
"Ногоон автобус" худалдан авах ажиллагаатай холбоотой "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал асан А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болсон ч хойшилжээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зарлагдсан тус хуралдааныг яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу ирэх сарын 20-ны өдрийг хүртэл хойшлуулжээ.