Д.ТРАМП ОХУ-ЫН ЭСРЭГ ШИНЭ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ АВЧ МАГАДГҮЙ
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсан. Энэ үеэр В.Путин гал зогсоох нөхцөлийг тусгасан “энхийн санамж бичиг” илгээхээ амласан юм. Гэвч өнөөг хүртэл АНУ уг санамж бичгийг хүлээн аваагүй байгаа талаар Цагаан ордноос мэдээлээд байна. Тиймээс Д.Трамп В.Путины эсрэг шинэ хориг арга хэмжээ авах тухай төлөвлөж байгаа аж. Мөн АНУ-ын Конгресс дахь Ардчилсан болон Бүгд найрамдах намын төлөөлөгчид ОХУ-д хатуу хориг тавихыг Ерөнхийлөгчөөс шаардаж эхэлсэн байна.

















