Зарим ТҮЦ-үүдийг дахин байршуулсан асуудлыг шалгаж байна
ТҮЦ нүүлгэсэнтэй холбогдуулан НЗДТГ-аас худалдаа эрхлэгчидтэй уулзаж, зах, худалдааны төвд талбай гаргаж өгөх, нийслэлийн төр захиргааны байгууллагуудад ажиллах, хотын төвөөс бусад байршилд газар санал болгожээ. Тодруулбал, нийслэлээс ТҮЦ эрхлэгчдэд 1600 гаруй ажлын байрны санал тавьсан байна. Гэвч ТҮЦ эрхлэгчид уг саналыг хүлээж авахаас татгалзаад байгаа гэнэ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс шинэ ТҮЦ-үүдийг нийтийн эзэмшлийн гудамжид дахин байршуулаад байгаа нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байгаа юм.



















