Б.ЖАРГАЛСАЙХАНЫГ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРООР ТОМИЛОХЫГ МАН БҮЛЭГ ДЭМЖЛЭЭ
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс "Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох тухай" Улсын Их Хуралд ирүүлсэн зөвшилцөх саналыг хэлэлцсэн. Зөвшилцөх саналыг хэлэлцээд Б.Жаргалсайханыг Улсын ерөнхий прокуророор улираан томилохыг МАН бүлгийн гишүүдийн олонх нь дэмжиж, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болов.