Д.ТРАМПЫН ТАРИФ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ “БУЖИГНУУЛАВ”
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын импортын тариф мөрдөгдөж эхэлснээр дэлхийн худалдааны чиг хандлага өөрчлөгдөж, хөрөнгийн зах зээл бужигнасаар байна. АНУ худалдааны тэнцвэрээ хадагалах зорилгоор дэлхийн бүх улсад 10-аас дээш хувийн татвар ногдуулсан нь Азийн улсуудад тэр дундаа үйлдвэрлэл хөгжсөн БНХАУ, БНСУ, Вьетнам зэрэг улсуудад хүнд цохилт болж байна. АНУ БНХАУ-тай худалдааны дайн өдүүлсэн 2018 оноос хойш 34 хувийн тариф ногдуулж байсан бол татварын шинэ хуулиар 54 хувьд хүргээд байна.