Амиа алдсан алба хаагчийнхаа үр хүүхдийг Монголын төр, ОБЕГ хамгаалан түших болно
Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж алтан амиа алдсан авран хамгаалагчийнхаа ар гэр үр хүүхдүүдийг Монголын төр, ОБЕГ хамгаалан түших болно.
Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж алтан амиа алдсан авран хамгаалагчийнхаа ар гэр үр хүүхдүүдийг Монголын төр, ОБЕГ хамгаалан түших болно.
Л.Оюун-Эрдэнээ би чиний тархинд удаан оршино, түрээсгүй. Чи мөрөөдлийн суудалдаа миний нэрээр хүрсэн. Чи үхсэн карьераар миний нэрээр хадгалж байгаа. Миний нэр бол чиний бабли
Авто замын урсгал болон ээлжит засварыг шөнийн цагаар гүйцэтгэж байна. Энэ онд нийслэлийн 17 байршилд 19.5 км авто замд ээлжит засвар хийхээр төлөвлөсөн бөгөөд урсгал засвар буюу нүхэн эвдрэл, заадас засварлах ажлыг тогтмол гүйцэтгэж байгаа юм. Тодруулбал, Амгалангийн замд ээлжит засвар шинэчлэлийг хийж байгаа бол Шархадны авто замд урсгал засвар хийн, нүхэн эвдрэлийг халуун асфальтаар нөхөж байна. Авто замыг засварлахдаа хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж ачаалал үүсгэхгүйн тулд тулд шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд хэсэгчлэн засварлаж буй.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Камерын өнгөрсөн хугацааны бичлэгүүдийг шүүж, олон нийтэд мэдээлнэ. Мөн туслах багш нарыг 45 хоногийн хугацаанд цахимаар бэлдсэний хор уршиг гарч байна. Бид тогтолцоогоор нь асуудлыг харж, шинэчлэлийг хийх шаардлагатай. Багш нарын ёс зүйн асуудлыг өндөр түвшинд анхаарч, удирдлагуудын ур чадварыг дээшлүүлнэ. Тухайн багш үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байна. Тухайн салбарын хувьд ёс зүйн хариуцлага хүлээлгэнэ" гэжээ.
Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийх “Сэлбэ-Дунд голын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажил”-ын тендерийг энэ сарын 8-ны өдөр зарласан. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “S Outlet” дэлгүүрийн талбайд ажиллалаа.
Хотын ерөнхий менежер Ц.Төрхүү өглөө мэдээлэл хийгээд бид голыг нь тохижуулж өгөх гэж байхад энэ оршин суугчид эсэргүүцлээ гэх зүйл ярьж байна. Нэг ч хүн эсэрүүцээгүй. Бидэнд ямар ч мэдээлэл алга. Жишээ болгоё, хотын захиргаанд бид нэг бичиг өглөө. Гэтэл дотроо 20 нэгж, алба дамждаг. Тэгж байтал нөгөө бичиг нь хотоос дүүрэг рүү явчихдаг. Цаг хугацааг өнгөрөөгөөд л байна. Нэг хүний шүүгээнд байж байгаад хороонд очно. Тэндээс “Судалж байгаа” гэдэг хариу ирдэг. Ингээд сүүлд нь зохих хариуг өгсөн гэдэг. Үнэндээ бидэнд албан ёсоор ямар нэг ч хариу ирээгүй. Нэг ч хариу аваагүй шүү.
Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ хувьцааг буцаан олго. Нас барсан иргэдийн хувьцаа хүчинтэй байгаа. Энэ хувьцааг нь үр хүүхдүүдэд нь өвлүүлж өгөөчээ. Улс төрийнхөн тэгэхгүй бол янз бүрийн байдлаар эргэлдүүлж мөнгө угаана шүү" гэлээ.
Шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны үр дүнд иргэн Т гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргаж, улмаар хэргийн газрыг орхиж, зугтаасан байж болзошгүй үйлдлийг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжилж байна.
Өчигдөр Баянхошуунд байрлах “Миний" дэлгүүрийн агуулахад гарсан галын улмаас онцгойгийн алба хаагч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тус алба хаагч Онцгой байдлын байгууллагад 20 гаруй жил ажилласан бөгөөд бага насны таван хүүхэдтэй байжээ.
Зургаан настай хүүгээ хэрцгийгээр зодож тамладаг байсан аав ээж хоёрыг хуулийн байгууллагаас шалгаж дуусаад хэргийг шүүхийн байгууллагад шилжүүлжээ.
"Ногоон автобус"-ны гэх тодотголтой хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хурлыг УИХ-ын Түр хорооны сонсголын дараа явуулахаар тохирчээ.
Эрх баригч МАН-ын бүлэг өчигдөр хуралдаагүй, хуралдах учиртай байсан ажлын хэсэг болон байнгын хорооны хуралдаанууд ирц хүрээгүйн улмаас хойшилсон.
Төр засагтаа итгэж, бор зүрхээрээ зүтгэж байгаа олон хүнд “Шударгаар явж болохгүй юм байна” гэдэг сөрөг мессеж өгч байгаа кейс
Өнөөдөр аргын тооллын дөрөвдүгээр сарын 9, Ангараг гараг. Билгийн тооллын 1, Шийдэм одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:14-19:33. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөрТ.Чимгээ, Б.Содномдаржаа нартай холбоотой захирамжийг гаргасан байна. Тэрбээр уг захирамжаараа “С.Зоригийг хөнөөсөн хэрэгт хилсээр яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар Олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллах, санал боловсруулж дүгнэлт гаргах” үүрэг бүхий Засгийг газрын ажлын хэсгийг байгуулжээ.
Хэчнээн хүний амь насаар наадаж байж үүрэг хариуцлагаа ухамсарлаж, сандал ширээнээсээ буух дарга нар бэ. Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга бригадын генерал Г.Ариунбуян, НОБГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн нараас асуухад, хэзээ энэ бүхэнд хариуцлага хүлээх вэ. Алба хаагчдаа хэзээ иж бүрэн тусгай хэрэгцээт хувцас хэрэглэлээр хангах вэ, хэзээ аюулгүй ажил үүргээ гүйцэтгэдэг болох вэ. Ийм байдлыг чинь өдөр бүр харсаар байвал хэн ч энэ албанд хүүгээ, ханиа хүчин зүтгүүлэхгүй, хэн ч тангараг өргүүлэхгүй салбар болж хувирах вий дээ.
Өнөөдөр буюу энэ сарын 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 10-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар, 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.
Өнөөдөр Монгол Улсад гэмт хэрэгтнүүдээс иргэдийг хэн хамгаалах вэ гэдэг нь том эргэлзээтэй болчихлоо. Цагдаа хамгаалахгүй юм бол өөр хэн хамгаалах вэ. Цагдаа нь харин иргэдийнхээ эсрэг гэмт хэрэг үйлдэж байна.
Өдөрлөгийг нээж, ХААН Банкны Хүний нөөц хариуцсан дэд захирал Ш.Ганбямба хэлсэн үгэндээ “ХААН Банкны үйл ажиллагаа, бүтээгдэхүүнүүд бүрэн цахимжиж байна. Иймд бид IT чиглэлийн боловсон хүчнийг дадлагажуулж, сургаж авахад анхаарлаа хандуулсаар 6 дахь жилдээ иржээ. Бид энэхүү хөтөлбөрт онцгой анхаарал хандуулж, шинэ эриний банкийг шинэ эриний боловсон хүчинтэй бий болгохыг зорьж байна. Мөн бид өөрсдөө ч залуучуудаас суралцаж, тэднээс урам зориг авч, нас, хүйс, туршлага үл хамааран бүгд хамтдаа өсөн дэвжих хандлагыг байгууллагадаа бий болгож чадсан гэж итгэдэг” хэмээн онцоллоо.
Баянхошууны шинэ буудалд “Миний” дэлгүүрийн агуулахад гал гарч, гурван давхар байшин бүхэлдээ шатсан. Байшин дотор газ байсан учраас галыг бүрэн унтраахад хүндрэлтэй байгаа талаар албаныхан ярьсан билээ. Харин галын голомтыг тогтоохоор дөрвөн алба хаагч орсноос гурав нь гарч ирж, нэг нь гарч ирээгүй байна, хайж байна гэсэн мэдээллийг НОБГ-аас өгсөн. Тэгвэл тухайн алба хаагч амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.