АН: Улаанбаатарыг хоёр жилийн дотор "ногоон" болгоно
АН-ын дарга Л.Гантөмөр зөвлөгөөнд оролцогчдод хандаж үг хэлсэн юм. Тэрээр ”Хотын тулгамдсан асуудал утаа, түгжрэлийн гол шалтгаан ажилгүйдэл, ядуурал. Улаанбаатар Монгол Улсын хөгжлийн төв байх ёстой. Улаанбаатарыг жижиглэснээр хөгжил улам доройтно. Улаанбаатар хүчирхэг эдийн засагтай бол Монгол Улсын хөгжил тэр хэрээр сэргэнэ. Тиймээс нэн түрүүнд авлигачдаас салгаж дүүрэг болгоны хөрөнгө оруулалтыг бизнест чиглүүлэх. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт Мэдээлэл технологийн ХАБ байгуулж 20 гаруй мянган код бичдэг залуучуудыг бэлтгэнэ.