Үүрэн холбооны оператор компанийн ажилтан бусадтай нийлж залилан хийжээ
Тус иргэдийн тээврийн хэрэгсэл болон биед үзлэг хийж, шалгалтын ажиллагааг явуулахад эзэмшигчийн бүртгэл тодорхойгүй нийт 140 ширхэг үүрэн холбооны дугаар биедээ авч явсныг эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Түүнчлэн эдгээр эзэмшигч нь тодорхойгүй дугааруудыг нэр бүхий үүрэн холбооны оператор компанийн ажилтан иргэн “Н” нь эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр шинээр үүсгэж, тус хоёр этгээдэд худалдан борлуулдаг байсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад урьдчилан байдлаар тогтоогдоод байна.