Оросын газрын тосны компанийн тэргүүн цонхоор унаж, амиа алджээ
Оросын газрын тосны томоохон компанийн нэг "Лукойл" компанийн захирлуудын зөвлөлийн дарга Равиль Маганов Москвад цонхноос унаж амиа алджээ.
Оросын газрын тосны томоохон компанийн нэг "Лукойл" компанийн захирлуудын зөвлөлийн дарга Равиль Маганов Москвад цонхноос унаж амиа алджээ.
Хятадын Сычуань мужийн төв Чэнду хотын эрх баригчид хотод хөл хорио тавих шийдвэрийг пүрэв гарагт гаргажээ. Энэ нь 21 сая хүн амтай Чэнду хотод хоёр долоо хоногийн хугацаанд 600 орчим коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотой юм байна.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн дээд комиссарын газар Хятадын эрх баригчдыг уйгурчууд болон голчлон мусульманчуудын эрхийг ноцтой зөрчдөг хэмээн буруутгажээ. Энэ талаарх илтгэл тус байгууллагын цахим хуудсанд нийтлэгдсэн байна.
АНУ суперкомпьютер болон хиймэл оюун ухаанд шаардлагатай чипүүдийг Орос, Хятадад худалдахыг хязгаарласан шийдвэр гаргажээ. Энэ талаар Нью-Йорк Таймс сонин мэдээлсэн байна.
АНУ-ын Лос-Анжелес хотын эрх баригчдын санаачилсан, ядууралтай тэмцэх зорилготой энэ хөтөлбөрийн хүрээнд сонгогдсон 1000 хүн гурван жилийн туршид сар тутам тус бүр 1000 долларын тэтгэмж авах юм байна.
Аргентины Тукуман мужид гарал үүсэл нь тодорхойгүй хатгалгаа өвчин бүртгэгдэж, энэ өвчний улмаас хоёр хүн нас барсан талаар Аргентины эрүүл мэндийн яамнаас авсан эх сурвалжтайгаар МИР24 мэдээлжээ.
"Восток-2022" стратегийн команд-штабын сургуулилалт өнөөдөр буюу есдүгээр сарын нэгний пүрэв гарагт Орост эхэлж байна. Энэ сургуулилалтын явцад Орос, Хятадын хөлөг онгоцууд Япон тэнгист хамтарсан сургуулилалт хийнэ гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгджээ.
Өмнө нь, наймдугаар сарын 30-ны өдөр Тайванийн цэргүүд анх удаа Хятадын дроны эсрэг гал нээсэн юм. Тухайн үед мөн л Жиньмэнь арлын агаарын бүсэд Хятадын дрон нэвтэрсэн байжээ.
Түүний өгүүлснээр "тусгай ажиллагаа"-ын үр дүнгээс Оросын оршин тогтнохуй төдийгүй дэлхийн дахины нөхцөл байдал хамаарах гэнэ.
ОХУ дайн эхлүүлсний дараа Европын улс орнууд хориг арга хэмжээ авсны хариу болгон Оросын байгалийн хийгээс ихээхэн хамааралтай байдаг улс орнуудад түүхий эдээ гагцхүү рублиэр зарах тогтоолыг Путин гаргаж байлаа. Харин энэ нөхцөлийг Болгарын тал хүлээн зөвшөөрөөгүй тул Газпром байгалийн хий нийлүүлэлтээ зогсоож байсан юм.
Улаанбаатар хотноо намар зохион байгуулагдах өргөн цар хүрээтэй мөсний шоунд Оросын уран гулгагчид оролцон, Монголын тамирчдад зориулан мастер-класс үзүүлэх гэнэ. Энэ талаар ОХУ-ын Спортын сайд Олег Матыцин мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулжээ.
Оросын цэргүүд Украины Херсон, Запорож мужуудад хэсэгчилсэн хяналт тогтоож, улмаар эдгээр нутагт ОХУ-ын бүрэлдэхүүнд багтах олон нийтийн санал асуулга явуулахаар зэхэж байгаа. Үүний зэрэгцээ Оросын паспорт олгож, дунд сургуулиудын хичээлийн хөтөлбөрийг өөрчлөн, Оросын сургалтын системтэй уялдуулсны дээр төгсөгчдөд ОХУ-ын жишиг боловсролын гэрчилгээ олгож, бүх хичээлийг орос хэл дээр заахаар болсон юм.
Эх сурвалжийн мэдээлснээр, махлаж зарахаар бэлдэж байсан 150 муур, 31 болжморыг сулласан байна. Болжморыг муур барихад өгөөш болгон ашигладаг байжээ.
Баруун Балканд долдугаар сарын сүүлээс аагим халуун өдрүүд тохиож, улмаар нүүрс тээвэрлэлтэд хүндрэл гарч, Дунай мөрний усны төвшин багассаны дээр эрчим хүчний хэрэглээ эрс өссөн. Тиймээс эрчим хүчний хямралтай холбоотойгоор 2023 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл Сербид онц байдал тогтоосон юм.
Зөвлөлт Холбоот Улсын анхны бөгөөд сүүлчийн Ерөнхийлөгч Михаил Горбачев мягмар гарагт 91 насандаа таалал төгссөн. Үүнтэй холбоотойгоор дэлхийн төрийн тэргүүнүүд эмгэнэл илэрхийлсээр байна.
"Омикрон", "дельта" штамм зэрэг SARS-CoV-2 вирусийн S уургийг дарангуйлах чадвартай наноматериалыг Хятадын эрдэмтэд боловсруулсан талаар China Daily мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, эрдэмтдийн дэлгэрэнгүй судалгааны материал Nature Nanotechnology сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Нэрт хувьсгалч Эрнесто Че Геварагийн хүү Камило Гевара 61 насандаа таалал төгсжээ. Энэ талаар Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канель Бермудес мэдэгдсэн байна.
"Пари Сен-Жермен" -ий довтлогч Килиан Мбаппе трансжендер загвар өмсөгч Инес Раутай амрагийнх холбоотой гэж Италийн Corriere dello Sport сонин мэдээлжээ.
Францын Экологийн шилжилтийн сайд Аньес Панье-Рюнашегийн өгүүлснээр "ердийн өвөлд хангалттай хүрэлцэхүйц хий бий, гэхдээ хүйтэн өвөл болвол хэрхэх тал дээрээ бэлтгэх ёстой" гэнэ.
Оросын "Газпром" компани Францын Engie компанид хий нийлүүлэхээ зогсоосон талаар мэдэгдсэнийг Регнум агентлаг мэдээлжээ. Ийнхүү хий нийлүүлэхээ зогсоосон нь долдугаар сард нийлүүлсэн хийн төлбөрийг бүрэн авч чадаагүйтэй холбоотой гэж "Газпром" компани тайлбарласан байна.