ОХУ Азийн орнуудад газрын тосоо 30 хүртэлх хувиар хямдруулах санал тавьжээ
ОХУ хоёрдугаар сард Украинд дайн өдүүлснийхээ улмаас хоригт орж, улмаар Европын орнууд Оросын газрын тосноос татгалзахаар болсон юм. Ийм нөхцөлд ОХУ газрын тосны борлуулалтын хэмжээгээ хадгалж үлдэхийн тулд Азийн орнууд руу гол анхаарлаа хандуулж байгаа гэж Блүмберг агентлаг мэдээлжээ.



















