ИСТАНБУЛЫН УУЛЗАЛТАД В.ПУТИН ОРОЛЦОХГҮЙ
Украины ерөнхийлөгч Владимир Зеленский пүрэв гарагт Истанбулд болох энхийн гэрээ байгуулах асуудлаар хэлэлцээнд оролцохыг В.Путинд уриалсан. Хэрэв В.Путин өөрийн биеэр ирж уулзалтад оролцохгүй бол ОХУ-ын төлөөлөгчидтэй энхийн гэрээ байгуулах хэлэлцээ хийхгүй гэж мэдэгдсэн юм. Гэвч Истанбулд болох уг хэлэлцээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин оролцохгүй хэмээн Кремль мэдэгдлээ. Харин В.Путиныг төлөөлж түүний туслах туслах Владимир Мединский ОХУ-ын төлөөлнө гэв.



















